Нийгмийн

ХЭРЭГ: Хүүхдүүд нь шатаж, өөрөө боомилж нас барсан эцгийн амьдралын цаана

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумд дөрвөн ханатай гэр шатаж, бага насны хоёр хүүхэд галд өртөн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, өнгөрөгч арванхоёрдугаар 3-ны өдрийн өглөөний 07:00 цагийн орчимд гэр шатаж, гал сөнөөгчид 33 минутад галыг унтраасан боловч, хүүхдүүдийн амийг аварч чадаагүй байна.

-ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ШАТСАН ГЭРИЙН ОЙРОЛЦОО ХООЛОЙГОО БООМИЛЖ НАС БАРСАН БАЙЖЭЭ-

Уг гал түймэрт 10 настай эрэгтэй У, таван настай эмэгтэй А нар өртөн нас барсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газрын үзлэг хийх үеэр дахин нэг цогцос олсон нь шалгалтаар талийгаач хүүхдүүдийн эцэг 37 настай Ө-гийнх байсан нь тогтоогдсон аж.

Талийгаачийн цогцсыг шатсан гэрийнх нь ойролцоогоос хоолойгоо боомилж нас барсан байхад нь олжээ. Улмаар цахим ертөнцөд талийгаачийг эхнэртэйгээ муудалцсаны дараа хүүхдүүдээ гэртэйгээ хамт шатаагаад, дараа нь өөрийнхөө амийг бүрэлгэсэн байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаад буй юм.

-ЦЕГ: ТАЛИЙГААЧ ГЭР БҮЛИЙН МАРГААНЫ УЛМААС ХҮҮХДҮҮДЭЭ ХӨНӨӨГӨӨД, АМИА ЕГҮҮТГЭСЭН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ-

Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас:

"Галын улмаас бага насны хоёр хүүхдийн амь эрсдсэн. Мөн талийгаач хүүхдүүдийн эцэг амиа алдсан байхад олж, одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Гэр бүлийн маргааны улмаас хүүхдүүдээ хөнөөгөөд, өөрийгөө егүүтгэсэн гэх мэдээлэл байхгүй” гэсэн юм.

-ТУХАЙН ГЭР БҮЛ ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА ӨГЧ БАЙГААГҮЙ-

Харин Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн:

"Талийгаач нь эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Бага охин нь цэцэрлэгт, том хүү нь дунд сургуулийн тавдугаар ангид суралцдаг байсан. Хосууд хамтдаа амьдардаг байсан. Өнгөрсөн хугацаанд манай хэлтэст гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгөх болон амьжиргааны тусламж авч байгаагүй.

Нөхөр нь төрийн байгууллагад, эхнэр нь эндээ хувийн компанийн орон нутгийн салбарт удирдах албыг хашиж байсан. Талийгаач хүүхдүүдийн ээжтэй бид холбогдсон байгаа. Харамсалтай хэрэг гарсны дараа бид гэрт нь очсон ч, шалгалт хийж байсан болохоор биднийг оруулаагүй” гэв.

-ТАЛИЙГААЧ ОХИНЫГ ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ЧӨЛӨӨ АВАХУУЛЖ, ГЭРТЭЭ АСАРДАГ БАЙЖЭЭ-

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг харамсалтай хэрэг гарахаас өмнө буюу өнгөрөгч аравдугаар сард талийгаачийн ээж охиныхоо цэцэрлэгт "Коронавирусийн халдвар намжтал тодорхойгүй хугацаагаар гэртээ хүүхдээ харъя” гэх агуулгаар гар өргөдөл бичиж өгөөд, чөлөө авсан байжээ. Тухайн цаг үед талийгаач Ө ажлаасаа гарсан байсан учир хүүхдүүдээ гэртээ хардаг байсан аж.

Тухайн харамсалтай хэрэг гарахаас хэдэн өдрийн өмнө талийгаач Ө нь эхнэр Х-тэйгээ маргалдсаны улмаас тусдаа байсан аж. Гэвч урд өдөр нь "Эхнэртэйгээ эвлэрсэн болохоор гэртээ ирнэ, мөн шинэ ажилд орохоор болсон” хэмээн бэргэн эгчдээ хэлжээ.

-УГ ХЭРГИЙГ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ШАЛГАЖ БАЙНА-

Нутгийн иргэдийн хэлснээр талийгаач үе үе согтууруулах ундаа хүртдэг байсан ч, зөөлөн зантай, хүүхдүүддээ халамжтай сайн эцэг байсан хэмээв. Онцгой байдлын ерөнхий газраас галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд 14 хоногийн дараа дүгнэлт гарах юм. Уг хэргийг аймгийн прокурорын газраас шалгаж байгаа бөгөөд талийгаач хүүхдүүдийн эх Х-гээс мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-08 08:50

хэцүү байсан болхоор л хүүхдүүдээд энэ зовлонт амьдр�##�д үлдээгээд явж чадахгүй ийм сонголт хийсэн юм болов уу

Холбоотой мэдээ

Back to top button