ЭДИЙН ЗАСАГ

ТУЗ дахь монгол гишүүдийн гарын үсэггүйгээр “Рио Тинто” санхүүжилт татаж чадахгүй

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ хоёр долоо хоногийн өмнө хуралдаж, далд уурхайн нэмэлт санхүүжилтийг 75 сая ам.доллараар баталсан. Харин уг ТУЗ-ийн хуралд монгол талын гишүүд оролцоогүй юм.

Үүний өмнө ТУЗ мөн эл асуудлаар хуралдаж, далд уурхайн нэмэгдэл санхүүжилтийг 50 сая ам.доллараар батлахад монгол талын гишүүд эсрэг санал өгч байв. Гэвч гишүүдийн олонхын саналаар нэмэгдэл санхүүжилтийг ийн хоёр ч удаа батлаад байгаа билээ.

Үүнээс ТУЗ доторх 6:3 гэсэн харьцаа анхаарал татдаг. Өөрөөр хэлбэл, ардчиллын зарчмаар олонхын саналаар шийдэгдсэн, хуралдааны протоколд монгол талын гишүүд байлцан тэмдэглэгдсэн нь гарсан шийдвэрийн араас маргаан үүсгэх бололцоог хааж буй дүр зурагтай.

Гэвч далд уурхайн нэмэгдэл санхүүжилтийн хүрээнд энэ асуудал арай өөрөөр өрнөх зохицуулалттай аж.

Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн есөн гишүүний бүрэн гарын үсэгтэй шийдвэр гарч байж, “Рио Тинто” групп санхүүжилтээ зээлдүүлэгч байгууллагуудаас босгох боломжтой юм байна. Энэ тухай Дубайн төлөвлөгөөнд ч тусгаж өгчээ.

Иймд далд уурхайн нэмэгдэл санхүүжилтийг ТУЗ монгол талын гишүүдийн гарын үсэггүй, дэмжсэн байр суурьгүйгээр баталлаа ч зээлдүүлэгч байгууллагатайгаа харьцах боломжгүй болох юм.

Монголын Засгийн газрын зүгээс Оюу толгойн далд уурхайн нэмэгдэл санхүүжилтийг батлахгүй гэсэн байр суурь илэрхийлсээр байгаа. ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир энэ талаар “Хоёр удаа нэмэгдэл санхүүжилт батлахад алинд нь ч манай талын санал ороогүй” гэж тодотгож байв.

Үүнд, “Рио Тинто” групп менежментийн алдаа гаргаснаас үүдэж далд уурхайн зардал болоод хугацааг хэтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал нөлөөлж байгаа юм. Хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулахад ийм агуулга бүхий дүгнэлт гарсан ч “Рио Тинто” тал үүнд тодорхой хариу байр суурь илэрхийлээгүй хэвээр байна.

Нөгөө талд, хөрөнгө оруулагчид “Монголын Засгийн газар нэмэгдэл санхүүжилт батлахгүй байгаагаас болж далд уурхайн бүтээн байгуулалт зогсоход хүрлээ” гэсэн мэдээлэл өгдөг. Гэвч 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх бүх санхүүжилтийн төлөвлөгөө хийгдсэн бөгөөд энэ мэдээлэл үндэслэлгүй гэдгийг Засгийн газрын төлөөллүүд мэдэгддэг билээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2021-12-08 09:31

Bagabandi gedeg luivarchnaa ####uulaachee.ulsaa hudaldsan luivarchin

ИРГЭН
ИРГЭН
2021-12-08 09:43

РИОГ - ИЙН ОЛОН Удаагийн АВИЛГЫН ард БАГАБАНЬД ХУЛГАЙЧ/ ЗУУЧИЛАСАН/ БАЙГАА ШҮҮ ЯАГААД ########УУЛАХГГҮЙ Б.НА ХЭН ХАМГААЛАВ

Зочин
Зочин
2021-12-08 10:13

ТИЙМЭЭ ЯВАХ ЁСТОЙ БАГАБАНДИ ГУАЙ ОДОО БОЛСОН

Зочин
Зочин
2021-12-08 12:39

Жастын Батхүү шиг дуурайлгаж зураад санхүүжилт авдаг л байхгүй юу.

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x