НИЙГЭМ

Орчуулагч Ц.Гомбосүрэнд “Гэм зэм” жүжгийн уран бүтээлчид хүндэтгэл үзүүлнэ

Өнөөдөр /2021.12.08/ “Гэм зэм” пост драмын жүжгийн уран бүтээлчид Төрийн шагналт уран бүтээлч Ц.Гомбосүрэнд хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

Ц.Гомбосүрэн Ф.Достоевскийн эл романыг анх монгол хэлнээ “Гэм зэм” нэрээр орчуулсан гавьяатай. Энэ төдийгүй Ф.Достоевскийн “Агуу таван роман” гэгддэг хамгийн оргил бүтээлүүдийг ч орчуулан хэвлүүлсэн. Тодруулбал, “Гэм зэм”, “Карамазовын хөвгүүд”, “Албингууд”, “Солиот” хэмээх романууд түүний орчуулгаар монгол уншигчдын гарт хүрсэн билээ.

Өнгөрсөн сард Ц.Гомбосүрэнд Төрийн шагнал хүртээсэн. Харин өнөөдрийн “Гэм зэм” жүжгийн нээлтээр уран бүтээлчид түүнд хүндэтгэл үзүүлэх юм байна.

Г.САНСАРМАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
БИД
БИД

гэм зэмийг хэдэн жилийнөмнө бас хүмүүс орчуулсан л юм билээдээ

Lhagvasuren
Lhagvasuren

ЯРВАЙЖ ДОРВОЙСОН ЭНЭ ХҮН САЙН ХҮН БИШ. МОНГОЛ ТӨРИЙН ҮНЭНЧ ЗҮТГЭЛТЭН Ю.ЦЭДЭНБАЛЫГ ХЭЛМЭГДҮҮЛЭН ЕГҮҮТГЭХЭД ИХЭЭХЭН ХҮЧИН ЗҮТГЭСЭН ЖУДАГГҮЙ МУУ ХҮН. ЦЭДЭНБАЛ ДАРГЫН ХАМАГ ГАВЪЯА ШАГНАЛЫГ ХУРААЖ НАМААС ХӨӨХ ТОГТООЛД ИДЭВХИЙЛЭН ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ӨӨДГҮЙ БАС УХААНГҮЙ ХҮН ДЭЭ

Зочин
Зочин

ГЯЯ ны сайд гээд 80 аад оны сүүл рүү нэг л их пээдгэр өвгөн байж билээ зайлуул. Одоо ч толгой нь салгалсан хөгшин болж хөөрхий.элчин сайдын амаар л хөдөлдөг байсан даа. Намайг хугацаанаас өмнө ажлаас халсан тушаал нь хадгалагдаж байдым.

ЗОЧИН
ЗОЧИН

үнэхээр сайн орчуулагч хүн дээ Анна Ахметовагийн Сүүлчийн хундага шүлгийг сайхан орчуулсан байна лээ Оросын ард түмний сонгодог урлаг бүтээл шиг шилдэг бүтээлүүд байхгүй дээ дэлхийд тийм учраас Баяр Сайд болон бусад хүмүүсийн зохион байгуулсан шүлгийн уралдааныг дахин дахин үзлээ маш их таалагдлаа

Холбоотой мэдээ

Back to top button