Нийгмийн

Гадаадаас ирсэн иргэд гэрийн хаягаа буруу бүртгүүлвэл эрүүгийн хариуцлага хүлээнэ гэв

“Омикрон” вирусийн тархалттай холбогдуулан нэр бүхий 10 улсаас ирж байгаа гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, өөрийн орны иргэдийг 10 хоног тусгаарлахаар болсон.

Тухайлбал, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Ангол, Малави, Мозамбик, Зимбабве, Нигер улсаас жуулчин авахгүй юм.

Харин иргэдээс түргэвчилсэн болон PCR-ийн шинжилгээг авч, халдваргүй нөхцөлд бүртгэлжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж буй.

Энэ үеэр иргэд оршин суух болон гэрийн хаягаа буруу бичсэн, хаягийн тодотгол хийхэд тухайн хаягтаа байгаагүй зэрэг зөрчлүүд илэрч байгаа аж. Энэ тохиолдолд Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх заалттай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-08 13:15

цааз

Холбоотой мэдээ

Back to top button