Сурвалжилга, Нийтлэл

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Үнэгүй дуудлага хийх утасны бүхээгт утсаа цэнэглэж, интернэт сүлжээнд холбогдох боломжтой

Монголын Цахилгаан Холбоо ХК-аас үүрэн телефоны бүх дугаар руу эхний хоёр минут үнэгүй дуудлага хийх боломжтой утасны бүхээг байршуулсан тухай бид өмнө мэдээлсэн.

-УТАСНЫ БҮХЭЭГИЙГ ИРЭХ ОНУУДАД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ЦААШЛААД ОРОН НУТГУУДАД СУУРИЛУУЛНА-

Үргэлжлүүүлэн тус ХК-ийн Маркетинг, борлуулалтын менежер н.Наранцацралаас мэдээллийг сурвалжлан, лайв мэдээллээр хүргэж байна. Тэрбээр:

"Монголын Цахилгаан Холбоо ХК 100 жилийнхээ ойн баярын хүрээнд үнэгүй ярьдаг утасны бүхээгийг байршуулсан. Уг бүхээгээр утасны цэнэг дууссан, нэгжгүй гэх мэт яаралтай хэрэгцээ, шаардлага гарсан иргэдэд зориулсан.

Бүх үүрэн телефоны утас руу эхний хоёр минут үнэгүй ярих бөгөөд бусад 1800-тай дугаарууд руу хараахан ярих боломжгүй байна. Одоогоор зөвхөн төв салбарын гадна байршуулсан. Ирэх онуудад сургууль, цэцэрлэг цаашлаад орон нутгуудад суурилуулах боломжтой. Мөн гар утсаа цэнэглэх, үнэгүй интернэтэд орох боломжтой. Цаашид өөр олон зүйлсийг нэвтрүүлнэ” гэв.

-ИРГЭД: БҮХЭЭГТ УТСААР ЯРИХ МЭДРЭМЖ НЬ МАШ ГОЁ, ШИНЭЛЭГ БАЙНА-

Төв шуудангийн гадна талбайд байршуулсан эл утсаар бүх оператор компанийн дугаар руу 204 угтвар тоо хийгээд ярих боломжтой. Харин албан байгууллага, мэдээллийн лавлах зэрэг тусгай дугааруудад холбогдох боломжгүй байна.

Тухайн бүхээгт утсыг ашигласан иргэд: "Бүхээгт утсаар ярих мэдрэмж нь маш гоё, шинэлэг байна. Эхэндээ учрыг нь олохгүй байсан ч, нэг сурчихвал асуудал алга. Таалагдлаа” гэж байсан юм.

ЗУРГУУД:

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр

Сэтгүүлч: Э.Үүрийнцолмон

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button