СПОРТ

ТАНИЛЦ: “Бөртэ чоно”-ын шилдэг баг, эрэгтэй, эмэгтэй тамирчинд хэн, хэн нэр дэвшив

Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг, Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ-чоно-2021” наадам энэ сарын 13-нд болно. Тус наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, багт нэр дэвшигчид тодорлоо. “Бөртэ чоно”-д хэн, хэн нэр дэвшсэнийг сонирхуулъя. Тамирчдын нэрийг Цагаан толгойн үсгийн дарааллаар бичсэнийг тодотгоё.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

1.М.Анхцэцэг (хүндийг өргөлт) - Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын IV байрын шагналт

2.Ц.Анударь (буудлага) - Индонез, Бангладешийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, “Токио-2020” олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны дасгалд 9-р байрт шалгарсан

3.З.Болортунгалаг (чөлөөт бөх) - Ази тивийн аварга, Иван Ярыгины ОУТ-ий аварга

4.Б.Болортуяа (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт 

5.Б.Болор-Эрдэнэ (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн

6.Э.Гантуяа (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий хүрэл медальт

7.О.Гүндэгмаа (буудлага) - Токио 2020 олимпын наадамд оролцсон. Нийт 7 олимпын наадамд оролцсон Монголын анхны тамирчин

8.Э.Даваачимэг (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий мөнгөн медальт

9.М.Дөлгөөн (чөлөөт бөх) - Ази тивийн аварга

10.Д.Отгонжаргал (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт

11.Б.Урантунгалаг (байт харваа) - Олимпын эрх олгох тэмцээнд V байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцсон. Дэлхийн цомын тэмцээнд 663 оноогоор улсын рекордыг шинэчлэн тогтоосон

12.М.Уранцэцэг (жүдо) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТий хүрэл медальт, Тбилиси, Ташкентийн Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт

13.Б.Шоовдор (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины ОУТ-ий аварга 

14.Б.Энххүслэн (усанд сэлэлт) - “Токио-2020” олимпын наадмын 50 метрийн чөлөөт сэлэлтэд улсын рекордыг шинэчлэн тогтоосон

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

1.Ё.Басхүү (жүдо) - “Токио-2020” олимпын VII байрын шагналт, ДАШТ-ий хүрэл, Ташкентийн Их дуулгын мөнгө, Абу Дабигийн Их дуулгын хүрэл медальт

2.Д.Батгэрэл (холимог тулаан) - 2021 онд UFC Холимог тулаанд 2 тулаан дараалан цэвэр ялалт байгуулсан

3.Г.Ганбаяр (хөлбөмбөг) - Унгарын дээд лигт “Пушкаш” багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн

4.Э.Даваахүү (буудлага) - Индонез, Бангладешийн ОУТ-ий аварга, “Токио-2020” олимпын наадмын хийн гар бууны 10 метрийн дасгалд 12-р байр эзэлсэн

5.Д.Дашнамжил (байт харваа) - ДАШТ-ий урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас 9-д эрэмбэлэгдсэн. Хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан

6.М.Лхагвагэрэл (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт 

7.Э.Лхагвасүрэн (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн

8. Т.Тулга (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Ромын ОУТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч

9.С.Моллаей (жүдо) - “Токио-2020” олимпын мөнгөн медальт, Тель-Авивын Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн

10.Б.Чинзориг (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч

11.Ц.Цогтбаатар (жүдо) - “Токио-2020” олимпын хүрэл медальт, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальт

12.Э.Цэндбаатар (бокс) - “Токио-2020” олимпын V байрын шагналт, Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний аварга

13.С.Жамбалжамц (дугуй) - Дугуйчдын Ази тивийн чансааны хоёрдугаар байранд бичигдэж байгаа, Тour of Thailand тэмцээний аварга

14.Х.Энх-Амар (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний мөнгөн медальт

СПОРТ ТОГЛООМЫН БАГ:

 1.3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг - Токио 2020 Олимпын наадамд оролцсон

2.Атлетик 220 хөлбөмбөгийн клуб - МХБХ-ны дээд лигийн аварга, AFC CUP тэмцээний хэсгийн шатанд өрсөлдсөн

3.Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг - FIFA 2022 Азийн бүсийн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн

4.3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг - Токио 2020 Олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцсон.

Өнөө жил “Токио-2020” паралимпийн наадмын пара пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ түрүүлж, паралимпийн аварга болсон. “Бөртэ чоно”-д яагаад түүнийг нэр дэвшүүлээгүй вэ” гэж уншигчид гайхаж магадгүй. Учир нь олимп, паралимпын оны шилдгүүдийг тусад нь шалгаруулдаг дэлхийн жишиг бий. Энэ жишгийн дагуу Монголын жилдгүүдийг ч мөн тусад нь шалгаруулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-12-09 12:48

Зөвөө зөв. Пара олимпийн тамирчдыг тусад нь ш�##�гаруулсан нь зөв. Харьцангуй ойлголт. Гэхдээ шагн�##� бол ижил байх хэрэгтэй.

Bold
Bold
2021-12-10 09:00

Бүх амжилтаараа эрүүлийн амжилтыг энэ Содномпэлжээ гэж з�##�уу эвдэж илүүрхэж чадсаан..Эрүүлийнхэн ичиж амьдраарай!Энэ з�##�уу л Токиод төрийн дууллаа эгшиглүүлсэн шүү дээ!

Иргэн
Иргэн
2021-12-13 09:30

Нэг ч хожил аваагүй Tokio-ийн олимпод оролцсон 3х3 эмэгтэй багын тамирчин хүүхнүүд бөртө чоно ш�##�гаруул�##�танд арай орохгүй байлгүй дээ эрх авахад оролцсон 2-ийгоо хасан байж ороод амжилтгүй хоцорчихоод төрийн шагн�##� аваад л байсан биз дээ энэ удаа ичинэ биз дээ

Zochin
Zochin
2021-12-13 10:37

Para Sodnom. Mun Tsogtbaatar tsendbaatar. 3×3 sagsan bumbugiin emegteichuudiin bagt togloj baisan Ganzul. Bolor.erdene 2 ednuus shalagaraasaa bilee. Shudraga yavagdval ednuus avah estoi

Холбоотой мэдээ

Back to top button