Нийгмийн

Сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдад усан сэлэлтийн анхан шатны сургалтыг зохион байгуулж, гэрчилгээг нь гардуулан өглөө.

Усанд сэлэлт, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох тус сургалт арваннэгдүгээр сарын 03-12 дугаар сарын 07-ны өдрүүдэд Баянгол  дүүргийн Усан спорт сургалтын төвд зохион байгуулагдсан юм.

Сургалтад бүтцийн нэгжүүдийн 25 алба хаагч хамрагдаж, өврөөр даллах сэлэлтийн техник, нэрвэгдэгчийг тээвэрлэх, аврах ажиллагаа, уртын шумбалтын техник, осолдогчоос усанд биеэ хамгаалах арга техникийг эзэмшлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button