ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

“Инстаграм” хэрэглэсэн өсвөр насныханд амиа егүүтгэх бодол төрдөг

10-20 насны охидын 13,5 хувь нь олон нийтийн сүлжээ, тодруулбал “Инстаграм” хуудсаар зочилсныхоо дараа амиа егүүтгэх бодол төрж, бие болон сэтглийн хувьд мууддаг болохыг Япон “Асахи” /Asahi/ сонинд нийтэлжээ.

Компанийн нэрээ “Мета” болгон өөрчилсөн “Фэйсбүүк” компаниас 2019 онд “Инстаграм” хуудас нь өсвөр насныхны дунд сөрөг муу нөлөөтэй, хортой гэсэн нэгэн сонирхолтой бие даасан судалгаа явуулж байжээ. Энэ талаар өнөөдөр Япон “Асахи” сонин “Фэйсбүүк”-ийн дотоод мэдээллийг эш татан мэдээллээ.

Сонины мэдээлснээр, дээрх судалгаанд Япон болон бусад зургаан улс орны ойролцоогоор 20 мянган хүн хамрагджээ. Судалгааны дүнгээс харвал, 10-20 насны өсвөр насны охидын 13,5 хувь нь “Инстаграм” хуудсанд орсныхоо дараа амиа хорлох, өөрийгөө санаатай гэмтээх зэрэг биедээ хохирол учруулах болол толгойд нь орж ирсэн гэж хариулжээ.

Мөн, судалгаанд оролцогч охидын 32,4 хувь нь “Инстаграм” хуудас ашиглах нь сэтгэл санааны гутралд оруулж, таагүй мэдрэмж өгдөг  гэжээ.  

Энэ оны аравдугаар сард АНУ-ын Конгресст хүүхдүүдийн интернет орчин дахь хяналтын талаарх анхны сонсгол болсон. Сонсголын хамгийн сонирхол татсан, анхаарлын төвд байсан сэдэв бол “Фэйсбүүк” компанийн ажилтан Фрэнсис Хаугений хийсэн мэдэгдэл байв. Түүний хэлснээр, “Фэйсбүүк” компанийн “Инстаграм” хуудас өсвөр насныхны сэтгэцэд хортой нөлөө үзүүлдэг гэдгийг мэддэг ч өсвөр насныханд чиглэсэн дорвитой арга хэмжээ аваагүй гэдгийг шүүмжилж байсан юм.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button