Нийгмийн
Сураггүй болсон малчныг зургаа дахь өдрөө эрэн хайж байна
Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн “Зүүн-Өлзийт” гэдэг газар тус сумын харьяат малчин А арванхоёрдугаар сарын 08-ны 01:00 цагийн орчим гэрээс гараад сураггүй болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин 45 настай, эрэгтэй А /сэтгэцийн эмгэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас 18:30 цаг хүртэл зохион байгуулжээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.