БНСУ-д суугаа консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татах асуудлыг эргэж харна

Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүрэн эрхийнхээ хүрээнд Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татахаар шийдвэрлэсэн талаар бид мэдээлсэн.
Тэднийг Солонгост зодуулсан монгол охины асуудалд мэдрэмжгүй, сэтгэлгүй хандсан хэмээн ийн хариуцлага тооцохоор болсон юм.
Тэгвэл БНСУ-д хүчирхийлэлд өртсөн 13 настай монгол охины хэрэг шийдэгдтэл Пусан хот дахь консулыг эгүүлэн татах асуудлыг ГХЯ эргэн харахаар болжээ. Тодруулбал, АН-ын бүлэг энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа консулын газрын даргыг татна гэдгээ боль гэдэг саналыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хэлсэн байна. Тиймээс энэ хэргийг шийдтэл консул Ц.Өнөрзаяаг ажиллуулах уу гэдгээ ярилцахаар болжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэ хэ Өнөрзаяа нь АН-ын гишүүн улаан намчин
Юуг нь эргэж эргэж харан эргэж буцна даа. Зүгээр л ажлын хариуцлага алдсан, ноцтой асуудал болчихоод байхад нүдэн балай чихэн дүлий дүмбэ оргиод сууж байсан хүнээр Монголын дипломат алба дутлаа юу. Өөр солонгос хэлтэй, со-д сурсан хүн байхгүй биш л байлтай.Солонгосчууд хүртэл арчаагүйг нь гайхаж байгаа байлгүй дээ.
Адилхан татаач нам дагсан новшнуудыг