Нийгмийн

Зочид буудалд амиа алдсан Оюунтолгойн ажилтан түргэн тусламж авч амжаагүй

Арванхоёрдугаар сарын 13-ны өдөр “Рамада” зочид буудалд тусгаарлагдаж байсан 32 настай эрэгтэй Д нас баржээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь “Оюутолгой” компанийн уурхайд ажиллахаар уг зочид буудалд тусгаарлагдаж байсан бөгөөд тав хоносон байжээ.

Амьсгал хураадаг өдрийнхөө өглөөнөөс бие нь тавгүйрч, зочид буудлын угтах ажилтанд мэдэгдэж, яаралтай түргэн тусламж дуудсан ч харамсалтай нь нас барсан байжээ. Талийгаачийг үзэхэд ил харагдах гэмтэл, шархгүй байсан аж.

Талийгаач “Оюутолгой” компанийн туслан гүйцэтгэгч компанид ажилладаг байсан аж. Өдгөө цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тусгаарлалтанд байгаа хүмүүст илүү анхаарал тавих ёстой. Эрх нь яхзгаарлагдаад өөрөө гараад гүйгээд эмч дээр очих боломжгүй учраас. Харамсалтай байна. Цар тахлын үед амьд явах эрхэнд халдахгүй гэсэн байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button