Нийгмийн

Худагт унаж нас барсан хүүхдийн цогцсыг гаргалаа

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тавантолгой багийн “Бунхан” гэдэг газарт гүний худагт хүүхэд унаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 18:12 цагт хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 19:08 цагт очиж иргэн дөрвөн настай эрэгтэй Б 2.8 метрийн гүнтэй худагт унаж нас барсан байсныг 16 минут ажиллаж цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хүүхдийнм аюулгүй амьдрах эрх монголд бүр түй ч алга. иймэрхүү ажилуудыг хүүхдээр хийлгэхээ хэзээ болих вэ

Холбоотой мэдээ

Back to top button