Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: М.Тулгат, Ч.Өнөрбаяр,Ч.Отгочулуу нар мэдээлэл хийнэ

МУИС-ийн Номын сангийн 3 давхарын 302 тоот танхимд

08:30-14:00 цагийн хооронд МУИС-аас "Хотжилт ба хүрээлэн буй орчин" зөвлөлдөх уулзалт болно. Уулзалтаар хотын тогтвортой хөгжил ба хөгжлийн загвар, хотын ногоон байгууламж ба тэрбум мод хөдөлгөөн, Хотын агаар орчин, Хотын усны менежмент, Хотын хөдөлгөөний менежмент, Хотын хог хаягдал сэдвээр хэлэлцэнэ.

Шангрила зочид буудлын Их танхимд

09:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамнаас "Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

МҮЭ-ийн холбооны байр /талбайн баруун тал/-ны 4 давхарт

11:00 цагт Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг ажилчдыг "Гэрээт" болгож байдлыг дордуулахгүй хэмээн Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Сургуулийн өмнө боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос тавьсан шаардлагад УИХ, Засгийн газраас хариу өгөөгүй тул дахин хэвлэлийн хурал зарлав.

Ардчиллын өргөөнд

11:00 цагт Ардчилсан намын дарга М.Тулгат, ЕНБД Ч.Өнөрбаяр, дэд дарга Ч.Отгочулуу нар мэдээлэл хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button