Нийгмийн

Эцэг, эхчүүдийг хүүхдэдээ чихэр бус оюунлаг бэлэг өгөхийг уриалав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээр баярын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа иргэдийг хянамгай байхыг сэрэмжлүүлэв.

Мөн бага насны хүүхдэд дэлгүүрийн бэлэн боолттой бэлэг бус, эцэг эхчүүд өөрсдөө цуглуулж өгөхийг зөвлөв.

Учир нь бэлэн боолттой бэлгэнд хугацаа дууссан болон чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг дунд нь хавсаргах зөрчлүүд их бүртгэгддэг байна. Мөн баярын өдрүүдэд хүүхэддээ аль болох чихэр бус оюунлаг бэлэг өгөхийг уриалав.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэдийг хүнсний бүтээгдэхүүн авахдаа хянамгай байж, савлагаа гэмтсэн болон гар дээрээ бүтээгдэхүүн авахдаа болгоомжлох, хаяг шошгыг сайтар харж авахыг сэрэмжлүүллээ. Учир нь баярын өдрүүдэд хоолны хордлоготой холбоотой дуудлага эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлдэг байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
за за
за за

Ямар бэлэг өгөхийг МХЕГ заадаг болоо юу Боодолтой бэлэг хугацаа дууссан битгий ав дотор нь муу хүнс байгаа ч гэх шиг арай дэндүү бүдүүлэг бишүү Аж ахуйн нэгжүүд заргалдвал яанав

яяя
яяя

ЭНЭ АРАЙ ДЭНДҮҮ МЭДЭЭ БИШҮҮ ЭНД ЯМАР МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ БАЙДАГ БАЙНАА ХА ХА

Холбоотой мэдээ

Back to top button