Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ДАВХЦАЛ: О.Цогтгэрэлийг АН-ын даргаар “БҮРТГЭЖ”, МАН давхар дээлтэй сайд нараа ОЛШРУУЛНА

Оны өмнөх ажлын өдрүүдэд МАН, АН-ынхан шүүх, ҮХЦ-ээс чухал шийдвэр хүлээх нь ээ. Эл шийдвэрүүдийн үр дүнгээр АН яг жинхэнэ даргатай болох эсэх нь тодорхой болж, МАН сул сайд нараа явуулан, давхар дээлтнүүдээр танхимаа дүүргэх боломж бүрдэх юм.

Эгзэгтэй нь, МАН-ынханд давхар дээлтэй болох боломжийг олгохоор АН-аас Н.Ганибал, Ш.Адьшаа нар ҮХЦ-д хандсан. Тэгвэл тэдний талын хүн болох О.Цогтгэрэлийг АН-ын даргаар томилох эсэхийг Дээд шүүхээр хэлэлцэх огноо нь ҮХЦ-ийн МАН-ын томчуулд нэн ашигтай маргаантай зэрэгцэн өрнөхөөр байна.

Ардчилсан нам:

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ С.ЭРДЭНИЙН БУС Х.БАТТУЛГЫН ТАЛЫНХАНТАЙ АЖИЛЛАЖ БУЙН ҮР ДҮН ДУН ДЭЭР ГАРАХ ВЭ-

Санаандгүй юм шиг эдгээр давхцлуудын ард эрх баригчид АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэх эсвэл М.Тулгаттай холбоотой агуулгыг буцаах, түдгэлзүүлчихэж мэдэхээр. Учир нь, С.Эрдэнэтэй Ерөнхийлөгчийн сонгуулиар, түүнээс хойших хугацаанд хийсэн тохироонууд үндсэндээ биелсэн. Энэ найрсаг харилцаа гол нь У.Хүрэлсүхийн үед өрнөөд дуучихсан билээ. Одоо МАН-ыг харьцангуй либериал үзэлтэй, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойрдуу харилцаатай Л.Оюун-Эрдэнэ удирдаж байна.

МАН өмнө нь эдүгээ С.Эрдэнэ дээр гүйж оччихоод буй Д.Ганбатаар ҮХЦ-д гомдол гаргах, нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн бариулах гээд бүлэг дээр нь зөвшөөрүүлж чадаагүй. Тиймээс ч өмнөх хувилбараа эрх баригчид өөрчилж, С.Эрдэнийн талыг бус шууд Х.Баттулгын хүмүүсийг онилон ажиллаж эхэлсэн. Тэдний үгэнд Ш.Адьшаа, Н.Ганибал нар орсноороо О.Цогтгэрэлийн талд нэмэх оноо авсан уу гэвэл авсан.

Нөгөө талд АН-ыг бүр бүтцийн жижиг нам болтол нь хагалж буй үйлдэлдээ эрх баригчид ч болгоомжилж эхлэв. Энэ чигээрээ явах бол демократ үзэлд аюул нүүрлэж, соц маягийн үзэл дангаар ноёрхох бодит эрсдэл үүсчхээд байна. О.Цогтгэрэлийн нутгийн ах, Увсын фракцийн гишүүн Ц.Нямдорж сүүлийн үед “АН-аар одоо тоглохоо болихгүй бол нийгэмд үзүүлэх хор нөлөө нь их байна” гэж намынхандаа үглэх болсон гэх. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ ч үндсэндээ хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдээлэл бий.

Эл логикоор бол, Ш.Адьшаа, Н.Ганибал нарын ҮХЦ-д гаргасан гомдол Х.Баттулгаар дамжин, О.Цогтгэрэлд баахан ашигтай тусахаар харагдаж буй. Мэдээж эл хоёр гишүүн тойрог дээр тавигдах сумын клуб барих төсвөө эрх баригчдаар батлуулахын тулд ҮХЦ-д гомдол гаргаагүй. Л.Оюун-Эрдэнийн танхимыг бэхжүүлэх гомдлын үнэ АН-ын даргаар О.Цогтгэрэлийг батламжлах агуулгаар төлөгдөхөд гайхаад байх зүйлгүй мэт.


Монгол ардын нам:

ҮХЦ ОНООС ӨМНӨ ТЭДНИЙ ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ШИЙДВЭРЭЭ “ГАРГАНА”

Дээд шүүх өнөөдөр |2021.12.20|АН-ын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарын бүртгүүлэх хоёр гомдлыг хэлэлцэхээр товлосон. Харин ҮХЦ дээр Ш.Адьшаа, Н.Ганибал нарын гомдлыг нэгж гишүүн рүү хуваарилж, маргаан үүсгэхээр ажиллаж буй. Дунд суудлын хуралдаан хэзээ мөд хуралдчихаж мэдэхээр буй энэ цаг үе нь олон нийтийн анхаарал баахан сулардаг он солигдох мөчтэй давхцаж байна.

Тэдний гомдлыг цэц хүлээгээд авчихвал УИХ-аар ёс төдий оруулах нь эрх баригчдын хамгийн сайн хийж чадах зүйлсийн нэг юм.

Энэ логикоор, оноос өмнө ҮХЦ-ийн шийдвэр гарчхаар. Мэдээж гомдлыг хүлээж авбал дээр дурдсан намын даргын суудлаас ч илүү зүйлийг Л.Оюун-Эрдэнэ төлөх нь тодорхой. Гомдол гаргагчдын тойрогт ирэх сонгуулиар сул хүн явуулах, Засгийн газарт төлөөллөө шитгэх зэрэг хүнд алхмууд багтчих боломжтой. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол ирэх сонгууль хүртэл эрх биш сөрөг хүчин ЗГ-аа ноолох нь тодорхой билээ.

Одоо Л.Оюун-Эрдэнэд танхимаа маш хурдан сэлгэх нэн шаардлага бий. Үүнийгээ намрын чуулганаар амжуулахын тулд Ц.Нямдоржийн хэлдгээр чөтгөртэй гар барьсан ч бэлэн хүн яваа нь ил тод болов. Түүний энэ байдлыг АН-ынхан ашиглаж чадвал тэдний л аз эз. Нэгэнт сөрөг хүчний орон зайг тэд бүдгэрүүлж, худалдан идэж, сулбагар байлгаж буй улс. Цаг үеийн гэмээр ийм давхцал үүсгэсэн нь тэдний бас нэг тохирооны ил харагдах хэлбэр гэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-20 10:17

Адьшаа Цогтгэрэлд тамгыг нь авч өгнө

Зочин
Зочин
2021-12-20 10:17
Reply to  Зочин

Тэгээд хариуд нь юу авах вэ

Зочин
Зочин
2021-12-20 10:19

Дээд шүүх Цогтгэрэлийн т�##�д шийдвэр гаргах юм байна

Зочин
Зочин
2021-12-20 10:22

Эрдэнэтэй найзлахаа болиод женкогийн т�##�ын гишүүдийг МАН худ�##�даж авсан нь үнээн

Зочин
Зочин
2021-12-20 10:24

МАН-д одоо худ�##�даж авах юм үлдсэн үү

Зочин
Зочин
2021-12-20 10:25

Нямдорж уьс хүнээ өмөөрч намаа загнасан гэж ойлголоо

Иргэн
Иргэн
2021-12-20 10:30

БАТТУЛГА ТҮГЖИЛДЭНЭ ХЭЗЭЭ ГЭХЭЭС ...ЯЛ ЯАСАН БЭ .ТӨМӨР ЗАМУУД ОФИШОР, ГАНСҮХТЭЙ ХОЛБООТОЙ 20 $ САЯ БАЯРЦОГТООР ДАМЖСАН ЯЛЫН ТООЦООЛОЛ ЗЭРЭГ ХЭРЭГҮҮД НАЙМААННД ОРВОЛ АРД ТҮМЭН НЭХЭЛ ХАТУУ ЗОГСОНОО

mendee
mendee
2021-12-20 10:32

erdene uhmsargui hun yumda

Зочин
Зочин
2021-12-20 13:53

Tor zasag ajlaa hiij bgaa ooriinhoo naad salj sarinasan namaa sergee

Зочин
Зочин
2021-12-20 15:25

МАН-ын нэр хүнд овоо болчихоод байсан. Харин давхар дээлтэй сайд болох гэж зүтгэсэн нөхдийн гайгаар, Нямдоржийгоо хазаарлаж чадахгүй дураар нь тавьж байгаагийн гайгаар навс унах гэж байна. Нямдоржийг хурдан �######�уулаач. Та нар юу ч гэж сайхан ярьсан наад Нямдорж чинь байгаа цагт танай нам хэзээ ч сайхан харагдахгүй шүү.

Иргэн
Иргэн
2021-12-20 15:45

УИХ-ын гишүүд давхар дээлтэй болох гэж улайрч байна. Адьшаа гэдэг эргүүм�##�ыг ашиглаж байна.

С.баатар
С.баатар
2021-12-20 16:58

хэрвээ ман үндсэн хуульд ингэж луйвараар өөрчлөлт оруулаад сайд нараа давхар дээлтэй болговол 2024 оны сонгуульд ман нэг ч суууд�##� авахгүй үсгүй хусууулна. МАН үүрд баяртай л гэдэг болох байх даа �######�уул.

Зочин
Зочин
2021-12-20 17:24

Арай гэж давхар дээлнээс с�##�санаа буцаад л ухрах �##�хам хийх ямар ч учиртай хүмүүс юм. Хэдэн хувь хүмүүсийн ашиг сонирхолд л нийцүүлж тоглодог төр засаг уу

Зочин
Зочин
2021-12-20 18:51

Ус тог дулааны мөнгөө хэдэн сар төрөөс даагаад өгөөч дээ та минь ээ.ядаж 6 сар

Зочин
Зочин
2021-12-24 17:47

Үнэн бол Оюун-Эрдэнэ Женко гэж жинхэнэ Түгжилтэй сүжрээд дараа амаа барих нь гарцаагүй

Холбоотой мэдээ

Back to top button