Өнөөдөр гөлөг тэжээх, хүүхэд хөлд оруулахад муу өдөр

БИЛГИЙН ТООЛЛЫН 16
2021.12.20 / ДАВАА ГАРАГ
ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ТАВАН ШАР ХАР БАР ӨДӨР
Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 08.38-17.01
Суудал: Төмөр
Аргын тооллын 12 сарын 20, Сумъяа гараг. Билгийн тооллын давхарласан 16, Хэрцгий охин одтой, хар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.
Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.