НИЙГЭМ

МАН КОВИДЫН ХУУЛИЙГ сунгавал Засгийн газрыг хөдөлгөж, Н.Энхбаярт “төлбөр”-өө төлнө

Ковидын хуулийн хэрэгжих хугацааг дахин сунгах эсэх асуудлыг энэ долоо хоногт эрх баригчид хэлэлцэж байна. Энэ хууль хэрэгжих хугацаанд 23 агентлагийн дарга, зургаан төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулалтгүй томилсон талаар iToim.mn агентлаг мэдээлж байв.

Энэ хуулийн бүтэн нэр нь: “Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай”. Үүнийн 3.2-т “Албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэсэн заалт бий.

Зориуд тонгорч бичсэн гэмээр салаа утгатай энэ заалт хуулийн цоорхой бий болгож, эл хугацаанд төрийн албанд этгээдүүдийг ямар ч сонгон шалгаруулалтгүй, шууд тохоон томилох нөхцөл үүссэн. МАН үүсгэсэн энэ цоорхойгоо чадмаг ашиглаж буй.

Анх тус хууль зургаан сарын хугацаатай хэрэгжихээр батлагдсан ч УИХ дахин сунгаж, 2021 он дуустал буюу энэ сарын 31-нийг хүртэл болгож, татсан. Одоо дахин сунгах асуудал яригдаж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэд Ковидын хуулийг сунгаснаараа ЕТГ хийгээд Засгийн газрын бүтцэд сонгон шалгаруулалтгүй, дураар өөрчлөлт хийх нөхцөлөө бүрдүүлсэн юм. Энэ талаар бид өмнө нь “МАН-ЫН “ГАЛЗУУРАЛ”: ЕТГ-аа бүрдүүлж, Засагт Н.Энхбаярынхныг оруулахаар ковидын хуулийг сунгана” гарчигтай нийтлэл бичиж байв.

Сонгуулийн өмнө Н.Энхбаяртай хийсэн тохирооныхоо хүрээнд түүний хүмүүст хэд хэдэн албан тушаал өгөхөө МАН-аас амласан. Үүнийгээ ажил хэрэг болгоход Ковидын хууль ихээхэн чухал ач холбогдолтой.

Гэхдээ жишээ татвал, Н.Энхбаярын хүмүүст МАН тодорхой төрийн албан тушаал өгсөн нь үгүй байна. Намын шат шатны удирдах албан тушаалд л тэднийг хөл тавиулсан. Тэгвэл он гараад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Засгийн газрын бүтцийг даацтай хөдөлгөх, үүндээ мөн Н.Энхбаяртай хийсэн тохироогоо хэрэгжүүлэх нюанс харагдаж байгаа юм.

Иймд үүний төлөө эрх баригчид Ковидын хуулийг дахин сунгах эрх ашгийг баримталж байна. Үүсгэсэн хуулийн цоорхойгоо ашиглаж, эрх баригчид Засгийн газрын бүтцээ өөрчлөхөөр бэлтгэж байгаа дүр зураг ийн уншигдаж байгаа юм.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

карентин дахин тавигдах уу?

Зочин
Зочин

Одоо карантилж болохгүй карантинийг цагаан сараас эхэлж тавьж 10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежийг хөл хорих хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button