НИЙГЭМ

МУСТА, дуучин Г.Бадамцэцэг ард түмнээсээ тусламж хүслээ

Согтуу жолоочийн гаргасан ослын улмаас бүсэлхийнээс доош хэсэг нь мэдээгүй болж, 17 насандаа тэргэнцэрт суусан Г.Бадамцэцэг бүсгүйтэй бид ярилцаж байсан. Манай ярилцлага, нийтлэлийн мөрөөр О.Мөнхжаргал тэргүүтэй сайхан сэтгэлт залуус нэгдэн, түүнийг байшинтай болгох аяныг амжилттай өрнүүлсэн билээ.

Хэд хэдэн хүнд хагалгааг давж, бие нь тэнхрэхдээ зэрэгцээд тайруулсан хөлд нь “MRSI” болон дахин нэг бактери ургасан тул эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай гэх таагүй мэдээг тэрбээр эмчээсээ сонссон байна. Улмаар дуучин А.Түмэн-Өлзий хандивын аянг өрнүүлж, эхний ээлжинд шаардагдах эм, тарианы мөнгийг олж өгчээ.

Гэвч эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа учир тэрбээр ард түмнээсээ тусламж хүсэж байна.

Амьдралын төлөө саад болгоныг сөрж яваа Г.Бадамцэцэг бүсгүйд эрүүл болоход тусламжийн гараа сунгаарай. ХААН БАНК: 5007778385 Г.Бадамцэцэг дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-12-21 08:59

Ewiidee ydarsan art tumen bie bienese handiw guij owdson,onchirson,olsson,oron gergui,ochih gazargui negnee olnii huch olomgui dalai gegch setgel negdej baidgaa temterch tusalsaar saihan shu mongoliin min ard tumen.getel ene 76 er em humun ard tumnihe dundaas asuudal shiideh gj songogdchihood yuuu hiij yamr asuudal shiidej buigaa har.ydj z##lashgui hund owchind shanalj bui irgenddee 1 udaa bolohnoo tuslaj baih arga bodoj asudal hondoch ta nariin 1 udagi huleen awaltii mongo garah biz.

Зочин
Зочин
2021-12-24 09:13

Согтуу жолоочын буруугаас машинд дайруулсан гэж биччээд дээр нь төрийн банк автомашины зээл ч жихшиг

Холбоотой мэдээ

Back to top button