ЭРҮҮЛ МЭНД

Сайд С.Энхболд Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллалаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллалаа.  Эрүүл мэндийн дэмжих төвийн засварын явц, нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай тусламж, төрөх тасгийн үйл ажиллагаа, вакцинжуулалтын үйл явц, эрчимжүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцав. 2021 оноос эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүждэг болсонтой  холбогдуулан уг үйл ажиллагааг дэмжих, иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг ойроос хүргэх зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд нэн шаардлагатай зарим нэг тоног төхөөрөмжөөр хангалаа.
Булган аймгийн төрөх тасагт төрөх ор, зөөврийн эхо, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт ангиорафийн аппарат, диализийн аппарат зэргийг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютерт томографийн аппарат хүлээлгэн өгч нээлтийн  үйл ажиллагаанд оролцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x