Нийгмийн

ХЭРГИЙН МӨРӨӨР: Таван давхраас үсэрсэн хүнийг л аварч чадах ганцхан гудастай УЛС

Арванхоёрдугаар сарын 18-ны орой Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах есөн давхар өндөр барилгаас 13 настай эмэгтэй Х болон 21 настай эрэгтэй Ц нар унасныг НОБГ-ын аврагчид аврах гудас дээр тосож авсан. Харамсалтай нь 13 настай охин бэртэл авч, ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байхдаа нас барсан бол залуугийн биеийн байдал хэвийн байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Х.Баатархүү мэдэгдсэн юм.

Аврах гудас дээр унасан охин яагаад амиа алдав? Бид үүнд шалтгаан эрж, холбогдох албаны мэргэжилтнүүд болон эх сурвалжуудтай холбогдож мэдээлэл авлаа.

-13 НАСТАЙ ТАЛИЙГААЧ ОХИН АВРАХ ГУДАСНЫ ЗАХАД УНАЖЭЭ-

Цагдаа болон Онцгой байдлын газарт 16:10 цагт дуудлага ирж, албаныхан 16:18 цагт очжээ. Албаныхныг очиход талийгаач 13 настай Х, түүний найз Ч, 21 настай Ц нар гар, гараасаа хөтлөлцсөн байдалтай дээврийн ирмэгт зогсож байжээ. Улмаар албаныхан аврах гудсыг дэлгэж, тэдний харалдаа доор байрлуулсан аж. Ийнхүү сэтгэл зүйч, эмч нарыг дээш нь гаргаж, ярилцуулахаар оролдсон ч, тэд зогсож байсан ирмэгээс нөгөө захын ирмэг рүү хөдөлж, байршлаа 3-4 удаа сольсон байна.

Тэр бүрт алба хаагчид аврах хавтангаа /гудас/ өргөж зөөсөөр хоёр цаг орчмын дараа буюу 18:18 минутын үед охин унаж, араас нь залуу унажээ. Охиныг унах үед ажиллаж байсан албаны эх сурвалжийн хэлж буйгаар залуу гудасны гол хэсэгт унасан бол талийгаач охин гудасны зах хэсэгт унаснаас бэртэл авсан байж болзошгүй байна. Дуудлагын дагуу яаралтай түргэн тусламж үзүүлэхээр эмч ирсэн ч, дотогш нэвтрүүлээгүйг оршин суугчид хэлж байлаа. Иймд онцгой байдлын газрын алба хаагчид тэднийг ГССҮТ рүү хүргэсэн аж. Тухайн үед цагдаа, онцгой байдлын газрын алба хаагчид, эмч, сэтгэл зүйч, жолооч гээд 15 орчим хүн ажиллаж байсан аж.

-Б.ГАНСҮХ: АВРАХ АЖИЛЛАГАА ДҮРМИЙН ДАГУУ ЯВАГДСАН-

Бид тухайн үед аврах ажиллагааг зохион байгуулсан НОБГ-ын Аврах ангийн штабын дарга Б.Гансүхээс аврах гудастай холбоотой зарим зүйлсийг тодруулсан юм.

"Аврах ажиллагаа дүрмийн дагуу явагдсан. Тухайн үед таван давхар барилгаас доош аврах ажиллагаанд ашиглагдах цилиндр хэлбэрийн аврах хавтанг байрны доор байршуулсан. Хүүхдүүд нэг байршлаас нөгөө байршил руу хөдлөөд байсан учир, бид хавтангаа дагуулаад нүүлгэсэн.

Байрны өргөтгөлийн ховилоос шалтгаалаад аврах хавтанг байршуулахад хүндрэл гарсан. Тухайн гудсыг өргөх, шилжүүлэхэд зургаан залуу шаардлагатай. Учир нь гудас өөрөө 70 кг жинтэй, 4x4 хэмжээтэй, хоёр метрийн өндөр буюу зузаантай. 410 кг жингийн даацтай. Жингээс шалтгаалан тухайн унаж буй хүн хүнд, хөнгөн бэртэл авч болно” гэв.

-МАНАЙ УЛСАД ЦОР ГАНЦ АВРАХ ГУДАС БАЙДАГ НЬ ТАВАН ДАВХАР БАРИЛГАД ЗОРИУЛАГДЖЭЭ-

Судлаад үзэхэд нийслэлд цор ганц аврах хавтан /гудас/ байдгийг тухайн хэрэг гарах үед ашиглажээ. Уг хавтанг 2018 онд НОБГ-т хүлээлгэн өгсөн байна. Алба хаагчид уг хавтанг ихэвчлэн галын дуудлагад ашигладаг боловч "өндрөөс хүн унах үед” боломждоо тааруулан хэрэглэсээр иржээ. Өөрөөр хэлбэл алба хаагчид ижил цаг хугацаанд ирсэн адилхан дуудлагын аль нэгд л аврах хавтангаа ашиглахаас өөр сонголтгүй болдог байна.

2021 оны эхний хагаст 11 хүүхэд амиа хорлосон харамсалтай тохиолдол гарсныг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн. Судалгаагаар 2003 онд 10-14 насны хүүхдүүдийн амиа хорлолт энэ насныхны нийт нас баралтын 3.3%-ийг эзэлж байсан бол өнгөрөгч онд 11.6 хувь болж, 3.5 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, өсвөр үе, залуучуудын дунд амиа хорлолт бусад нас баралтын шалтгааныг тэргүүлж байна.

Үүнээс харахад, өндрөөс унасан нас баралтуудын тодорхой хувийг аврах гудасны хүрэлцээгүй байдал эзэлдэг мэт... Нийслэлийн хэмжээнд цор ганц аврах гудастай. Гэвч тэр нь таван давхар барилгад зориулагдсан. Чанар, шаардлага хангасан ганц ч болов чанартай гудас авч чадахгүй яваа Нийслэлийн удирдлагуудтайдаа харуусмаар...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-21 09:00

idej uuj baihaar ydaj heden eeljnii standart gudas awaad tawichij bolku ymuu

Зочин
Зочин
2021-12-21 09:00

2 gazar hun zereg vserwel neg n bataaraa ood bolohnee

Зочин
Зочин
2021-12-21 09:16

Бүхэл бүтэн улс байж эмгэнэлтэй юм ааа

Зочин
Зочин
2021-12-21 09:16

Ганцхан аврах гудастай юм уу

Зочин
Зочин
2021-12-21 09:22

Күээ мөн дүүрчихсэн ул�####�а

Зочин
Зочин
2021-12-21 09:25

Danpuu uls oron doo butehguee

Зочин
Зочин
2021-12-21 10:04

Ер нь сайн дураараа амиа хорлох гээд явж байгаа тэнэгүүдийг аврах үүрэг Онцгойд байдаг юм уу.

Зочин
Зочин
2021-12-21 10:16

Ул�####�а гүн эмгэнэл илэрхийлье. Япончуулын акт�##�сан гудаснаас гуйж ирнэ үү

Зочин
Зочин
2021-12-21 10:27

Аврах гэж байдгаараа хичээсэн.Тэнэг юмнууд

Отгоо
Отгоо
2021-12-21 10:29

Нөгөө хүрэлсүх �########�гын найз ариунбузар гэлүү новш дарга нь биздээ худлаа попорсон хулгайчууд дансандаа тэрбум төгрөгтэй гэж байгаа

Зочин
Зочин
2021-12-21 10:43

Эвийдээ энэ охидыг бодохоор өрөвдөөд бхын харамсаад бхын

Зочин
Зочин
2021-12-21 10:43

Daanch de iim awrah gudas ydaj 3-iig awaad ugchihgvi de.

Зочин
Зочин
2021-12-21 10:43

Ер нь төрийн �##�бан хаагчийн иргэнд үзүүлэх үйлчилгээний хангамжийн зард�##� гэж бараг байхгүй ш дээ гэтэл гишүүд болохоор хичнээн тэрбум ч гэх шиг зүгээр хуулиа батла�##� сууж байв�##� барөв биздээ арай шүү энэ төрийн тоголцоо төсөв санхүүгийн зарцуул�##�т олигтой завь хамга�##�ах хэрэгсэл онгоц г�##� унтраах хэрэгсэл гээд бүх зүйл нь хоцрогдсон эсвэл байхгүй байдаг

Зочин
Зочин
2021-12-21 10:44

УИХ засгийн газар төрийн захиргааны байгууллагуудын сайд дарга нарын унах унаа, холбоо харилцаанд жил бүр тэрбум тэрбум төгрөг зарцуулагддаг юм бна лээ Энэ зард�##� уул нь хүлцэж болох танаж болох зард�##� баймаар Хэлэх үг ч олдохгүй юмөө

Зочин
Зочин
2021-12-21 10:44

uhsen. yamar uls gehev dee. Gantshan gudas geh shig. Mongol ulsad darga nariin unadag heden jeep bdg ve. saihan mongol orond hun bolj torsondoo bayarladag bsan bol suuliin yed haramsaj ehelej bn shuu.

Зочин
Зочин
2021-12-21 10:44

Одоо тэгээд энэ дуудлаганд ажилласан �##�ба хаагчидын буруу болох уу, тэр өдөр ээлжинд гарч байсан �##�ба хаагч буруутан болох уу, тоног төхөөрөмжийг нь сайн чанартай юм авч өгөөгүй байж, одоо хөөрхий 1 нь буруутай болцон авч байгаа цөөхөн хэдэн төгрөгөө хасуулж энэ тэр болж байна уу

Зочин
Зочин
2021-12-21 10:45

яар�##�тай түргэн тусламжийн эмч ирэхэд нь оруулаагүй гэдэг нь юу гэсэн үг вэээ онцгойгийнхон дотроо эмчтэй юм уу хүний амь яригдаж байхад яагаад эмч хүнийг оруулаагүй юм бол сонин юм аа ойлгох ухаан хүрэхгүй байна

Зочин
Зочин
2021-12-21 10:45

Идэж ууж хулгайлсан ууганбаяр амарсайхантай содбаатартай хариуцлага тооцоё

Зочин
Зочин
2021-12-21 10:45

Сданууд үнэтэй жиип авж байхын оронд иймэрхүү юмаа хэдийг авчих сэтгэлгүй новшнууд ш дээ.

Зочин
Зочин
2021-12-21 10:46

Мэргэжлийн бус дээр нь ямар чадваргүй хүн сайд хийж байгаагийн хор уршгийг хүний амиар төлөөд байгаа юм байна даа. Хариуцсан с�##�бараа цогцоор нь удирдаж чадахгүй байна шүү дээ

Зочин
Зочин
2021-12-21 10:46

dahiad oor gzar hereg boluul yahiin nootstei bmaar uyma ard irgdde unen hargis zasagtai shuu

Зочин
Зочин
2021-12-21 11:21

дандаа бу�####�ас буруу хайж байх юм.тавилангаа дагасан л байхдаа.ум ма ни бад ни хум

Uka uka
Uka uka
2021-12-21 11:47

Archaagui yum be 1gudastai ene yu gsn ug yum be idej uuhiinhaa orond ontsfoi baidalin angi burte 1 gudas awaad ugchih setgeltei alguu

Зочин
Зочин
2021-12-21 11:59

Ер нь үсэрч, амиа хорлож байх ёстой юмуу? Энэ өөрөө зөв юмуу

247
247
2021-12-21 13:20

ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн унадаг машины оронд хийлдэг гудас авах болж.

Зочинсө
Зочинсө
2021-12-21 13:29

Дэмий хөшөө барьна гээд хэл болоод байдаг юм билээ , ийм онцгой хэрэгцээт зүйлсийг авах хэрэгтэй . Улс орны нийгмийн байд�##� улам л эрсдэлтэй болж байхад цаашид ямар ч асууд�##� гарахгүй гэх бат�##�гаа байхгүй шүү . 5 давхарт зориулагдсан гудастай гэтэл 16 дээш орон сууц маш их баригдаж байдаг бодох л хэрэгтэй шүү дарга нараа

Зочин
Зочин
2021-12-21 14:08

Хаха, г�##� унтраах ангид нь бас 5 давхар хүртэл сунах аваарын шат байдаг шдээ... ядарчихсан юмаа...

Зочинсө
Зочинсө
2021-12-21 15:33

Охин гэрээсээ гараад 1 сар болж бхад ээж юу хийж байсан юм бэ

Зочин
Зочин
2021-12-21 16:16

Харамсмаар ичмээр

Зочин
Зочин
2021-12-21 16:39

Аврах гудас чух�##� биш, 2 цаг холхиод байсан бол яагаад хурдан хүнд нөлөөлж чадах аштайхнаар ярилцаж чадах хүн гаргаагүй вэ. Сэтгэл зүйчээс зугтаана гэдэг тэр сэтгэл зүйч тэр хүнд хүрч чадахаарсэтгэгдэл төрүүлээгүй. ур чадвар харуулаагүй байна. Уг нь найз з�##�ууг нь ятгаж байгаад найз з�##�уугаар нь ятгуулсан бол ... Харамс�##�тай байна. Яагаад түргэний эмч оруулаагүй гэх мэт сонин үйлдэл байна.

Зочин
Зочин
2021-12-21 21:48

4 5 gudas avch ireed tavchihgui dee buhel buten ulsiin niislel hot bndaa yaay daa baiz ene uls orniig

Hmmmm
Hmmmm
2021-12-22 00:46

Manai mongold baidag darga nariin 99,9 huvi n yum uzeegui uviagui booliin setgehuitei yaduu bolovsrolgui tsus humuus baidag bolhoor undurligt garchihaad idej uuhaas uur yum tolgoind n orj irdegui baih yag gahai shig

Altai
Altai
2021-12-22 05:50

ZONDOO XANDIV ONTSGOI BAIDALIIN GAZAR AVDAG MONGON DUN XEDEN TERBUMARAA OGLOO GEDEG ARAI ARAI

159
159
2021-12-22 09:00

онцгойгийнхон цөм шаадаг байх өө тэр явуулын эмнэлэг бас сураг тасарсан

Зочин
Зочин
2021-12-22 10:06

Манай aлдарт авилгачид болох Элбэгдорж, С.Баяр, Сү Батболд, Н.Энхболд зэрэг хүмүүс улс орны баялгийг цөлмөсөн болохоор аврах гудас ч авах мөнгө үлдсэнгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button