ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТ

ОХУ 2019 онд допингийн эсрэг дүрмийг хамгийн олон удаа зөрчжээ

МОСКВА. /5 цагийн өмнө/ - ОХУ 2019 онд олон улсын допингийн эсрэг дүрэм зөрчсөн тоогоороо бусад улс орнуудыг тэргүүлсэн байна. Энэ талаар Дэлхийн Сэргээшийн Эсрэг Агентлаг /WADA/ мэдээлэв.

Тодруулбал, 2019 онд ОХУ-д допингийн эсрэг дүрэм зөрчсөн 167 тохиолдол бүртгэгдсэн ба үүнийг дотор нь задлавал: хөнгөн атлетик /35/, хүндийг өргөлт /21/, пауэрлифтинг /14/-ийн төрөлд хамгийн өндөр үзүүлэлт гарсан аж.

Хамгийн их зөрчил гаргасан эхний гурван орны тоонд мөн Итали улс 157, Энэтхэг улс 152 тохиолдлоор тус тус багтжээ. Харин АНУ-ын баг тамирчдын хувьд Дэлхийн Сэргээшийн Эсрэг Агентлагаас 62 зөрчил илэрсэн хэмээн мэдэгдлээ.

Олон улсын хэмжээнд спортын төрлөөр хамгийн олон зөрчил бодибилдингийн төрөлд 272 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хөнгөн атлетик 227, дугуйн спортод 179, хүндийг өргөлтөд 160, пауэрлифтингийн төрөлд 119 тохиолдол гээд олон тооны зөрчил илэрсэн ажээ.

2020 оны арванхоёрдугаар сард Спортын арбитрын шүүх /CAS/ ОХУ-ыг 2022 оны арванхоёрдугаар сарын 16 хүртэл олон улсын чанартай тэмцээн уралдаануудад төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг нь хориглосон шийдвэр гаргасан. Эл хориг нь мөн ОХУ-ыг Олимпын наадам, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/ зохион байгуулахад ч хамаатай юм. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын баг тамирчид Олимпод оролцоод трүрүүлсэн ч төрийн далбаа нь намирахгүй, улсынх нь сүлд дуулал эгшиглэхгүй Олимпын далбаан дор шагналаа гардан авна гэсэн үг юм.   

Дэлхийн Сэргээшийн Эсрэг Агентлагаас 2019 оны арванхоёрдугаар сард тавьсан хориг арга хэмжээний дараа тус шийтгэлийг хөнгөрүүлсэн удаатай.

Хожим нь, Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийн мэдээллийн сантай хуйвалдсан гэх үндэслэлээр ОХУ олон улсын тэмцээн зохион байгуулах эрхээ дөрвөн жилийн хугацаагаар хасуулснаар ОХУ-ын сэргээшийн эсрэг агентлаг статусаа хасуулсан юм.

(Эх сурвалж: Lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-21 09:21

Муу мангар иванууд

Zochin
Zochin
2021-12-22 00:03

Shal hudlaa,bas hudaldagdsan gazar,uls tor

Холбоотой мэдээ

Back to top button