УЛС ТӨР

МАН-ЫН БҮЛЭГ: Таван жилийн хугацаатай 99н гишүүн сонгогддог байх зарчимыг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр зарим заалтуудыг хойшлуулсан юм. Өөрөөр хэлбэл, 10 гаруй заалтыг эргэж харах, бүлгийн гишүүд санал нэгдэх шаардлагатай хэмээн өнөөдөр чуулганы хуралдааныг түр хойшлуулж, МАН-ын бүлэг хуралдаж байгаа билээ. Тэгвэл бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, парламентын хугацааг таван жил болгох Ерөнхийлөгчийн саналуудыг дэмжихгүй байх нь зүйтэй гэж санал нэгдсэн байна. Бүлгийн хуралдаан үргэлжилж байна.

Г.Үүлт

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button