СПОРТ
Гал сөнөөгч Э.Баярсайхан хүндийг өргөлтийн ОУХМ боллоо

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын тушаалаар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Баярсайхан нь “Хүндийн өргөлтийн олон улсын хэмжээний мастер” цол хүртлээ.

Ахлах ахлагч Э.Баярсайхан нь хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний 12 удаагийн аварга, гал унтраах олон төрөлт спортын бүсийн аваргын 3 мөнгө, 1 хүрэл медальтай тамирчин аврагч юм гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.