Нийгмийн

БНСУ-ын ХЭҮК: Хохирогч охин юу үзэж, туулсныг тогтоохын тулд шалгалт хийсэн

БНСУ-ын дунд сургуульд сурдаг, 13 настай монгол охиныг дөрвөн солонгос эмэгтэй сурагч нийлж, зодсон хэрэг гарсан билээ. Монгол Улсын ХЭҮК үүнтэй холбогдуулан БНСУ-ын ХЭҮК-ын дарга Дуван Сонгод хандан албан бичиг хүргүүлсэн юм. Уг албан бичгийн хариуг илгээжээ.

БНСУ-ын ХЭҮК албан хариундаа “БНСУ-д амьдардаг, 13 настай монгол охиныг дээд ангийн сурагчид нь дээрэлхсэн хэрэг гарсан тухайд гүн харамсаж буйгаа илэрхийлье. Хүүхэд бүхэн бүх төрлийн хүчирхийллээс ангид байх ёстой гэсэн зарчмыг баримталж, ямар ч нөхцөлд хүүхдийн эрх ашгийн үүднээс эрхийг нь хамгаалах ёстой байдаг.

БНСУ-ын ХЭҮК-оос цагдаа, боловсролын алба, тухайн сургуулиас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт тавьж ажилласан болно. Түүнчлэн, хохирогч болон түүний ээж, мөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн хохирогчийг юу үзэж туулсан болохыг тогтоохоор уг хэргийг Комисс шалгасан.

 БНСУ-ын ХЭҮК нь гомдлын бус хянан шийдвэрлэх ажиллагааг хийж дуусмагц, гаргасан үр дүнг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлэх болно” гэжээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 21, 2021 16:06

эвий дээ тэр нялх амьтан

Зочин
Зочин
12 сар 21, 2021 16:11

Хүрэлсүх одоо энд тэнд очиж попорч явахаар гадны улсад хүчирхийлэлд өртөөд байгаа ядаж хүүхдүүдийнхээ төлөө дугарч ажиллаасай

Зочин
Зочин
12 сар 21, 2021 22:40
Reply to  Зочин

Хуцаж уль ац минь

Зочин
Зочин
12 сар 21, 2021 16:13

Монголд амьдардаг Со. өвгөнийг зодоход хамгийн түрүүн ЭСЯ нь манай хуулийнханд хандаж байсан , тэгвэл Со.д улсаа төлөөлөн суугаа Монголын ЭСЯ , Консулын газар ажлаа хийнэ үү!!!! Та нар иргэдээ хамга�##�ах үүрэгтэй шүү !!!

Холбоотой мэдээ

Back to top button