Нийгмийн

Таксины жолоочийн хамрыг хугалсан иргэн торгох ялаар шийтгүүллээ

27 настай З нь өнгөрөгч арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн шөнийн 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генералын автобусны буудал дээр "Таксины мөнгө нэхсэн” шалтгаанаар жолоочийн хамар руу цохиж, хугалжээ.

Хохирогч шүүхийн мэдүүлэгт: "Цайзын орчимд зогсоод таксиныхаа 15000 төгрөгийг өгөөч гэхэд л такси барьсан залуу миний нүүрний баруун хэсэг рүү мөргөсөн. Тэгэхээр нь би доошоо суутал хамраас цус гарсан... Тухайн залуу миний нүүрний зүүн хэсэгт нэг удаа мөргөсөн ба миний зүүн шанаа хавдаж, хамар хөндүүрлээд байна. Хамар хугарсан байж болзошгүй хөндүүрлээд байна...”

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогджээ.

Улмаар шүүгдэгч З-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ялихгүй юмнаас ямааны гарз гэж тэр дээ. Хохь нь ээ хохь нь

Зочин
Зочин

15к дээр горойж байгаад 450к төлөх болчих гэж

Зочин
Зочин

Таксины жолооч нар эвгүй л дээ. Илүү мөнгө нэхнэ. Согтуу хүүхэн таарвал буруу тийш авч давхина. Дээрэмдэнэ. Хүчиндэнэ.

Зочин
Зочин

эмчилгээний зардлыг төлүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин

5 suulgaad hun tus burees 2000 tg neheed ireheer tsohiulah bish bur huchinduulj ch magad. Tiimees hol zaitai yawsan deer

Зочин
Зочин

Үнэн бүтэхгүй новш байна 15k горойж байгаад 500000 мянга дээр уналаа бас эмчилгээний зардал энэ тэр гээд зөндөө юм болно хохино гэж хэлийдаа зөв зүгээр явсан хүнд ямар дээрэлхүү ханддаг гөлөг вэ.......

Зочин
Зочин

Hungun ch geh shig gemtel bol gemtel shde hunii ami nasand haldahiig oroldson l bna

Холбоотой мэдээ

Back to top button