Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн шинэ жил боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд нэгдэж, шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Тэд ийн нэгдэж, нэг өдрийг хамтдаа баярлан өнгөрүүлсэн байна.
Судалгаагаар 18 хүртэлх насны 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бий гэх статистик байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлж, амьдралын чанарыг сайжруулахад асран хамгаалагч, эцэг, эх, гэр бүлийн тусламж онцгой үүрэгтэй. Тиймээс ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд илүү өндөр хариуцлага ирдэг.
Гэр бүлийн уур амьсгал найрсаг, хүндлэлтэй байх тусам хүүхэд өөртөө илүү итгэж, харьцангуй хурдан нийгэмшдэг аж. Эсрэгээрээ гэр бүлийнхний дэмжлэг бага, хязгаарлагдмал бол хүүхдүүд бусадтай харилцах чадваргүй, бүрэг, аймхай, зожиг болж, үүний улмаас сэтгэцийн дарамтад ордог байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид санаачилгатай, харилцан холбоотой байж, туршлага судлах нь тун өгөөжтэй байдаг аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зүрх бол зүрх
зүрх бүхэн жаргалтай байгаасай <3