НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Х.Нямбаатар: Хөрөнгө оруулагчаас тавьсан эдгээр саналуудыг хүлээн авч, 92-р тогтоолыг хэрэгжүүлнэ

Өнөөдөр /2021.12.22/ Засгийн газар хуралдсан. Хуралдаанаар “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагч талаас тавьсан саналуудыг хүлээж авах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн байна.

Уг тогтоолын төслийг УИХ-аар баталбал Оюу толгойн хэлэлцээний хүрээн дэх эхний гэрээ, барим бичгүүд батлагдах юм байна.

Засгийн газрын хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар  хөрөнгө оруулагч талаас тавьсан саналуудаас дараах зургаан чиглэлийг нь хүлээж авахаар болсон талаар танилцууллаа.

Үүнд:

  1. Монголын Засгийн газрын “Оюу толгой” ХХК-иас эзэмшдэг 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх
  2. Дубайн гэрээг цуцлах
  3. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулах
  4. Далд уурхайн ашиглалтад орж, олборлолт эхлэх хүртэл нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч талд хариуцуулж, “Эрдэнэс оюу толгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх
  5. “Оюу толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах. Оюу толгой төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах. Байгаль орчны чиглэлээр ойлголцолд хүрэх.
  6. Татварын актын асуудлаар цаашид нэгдсэн ойлголцолд хүрч ажиллах.

Тогтоолын төсөлд мөн энэ зургаан арга хэмжээг хэрэгжүүлбэл УИХ-ын 2019 оны 92-р тогтооолыг хэрэгжүүлсэн гэж үзэх тухай дурджээ. Энэ тал дээр ЭБХ, АБГББХ-г хяналт тавиулахаар үүрэг болгож байгаа юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайн ажиллаж байна, хичээвэл болдог л юм байна гэдгийг харуулж чадлаа баяр хүргэе

Зочин
Зочин

ОТ-н гэрээг сайжруулж, Монголын ард түмэнд ашигтай болгохоор ажиллаж байгаа хжлын хэсгийнхэнд амжилт

Зочин
Зочин

Канадын эдийн засагийн алуурчидыг Турзой киллтэй нь хөөж зайлуулах хэрэгтэй тэгэхгүй бол монгол улс сүйрнэ

Зочин
Зочин

Юу л болох бол доо. Нэг л итгэл төрөхгүй байх чинь.

Зочин
Зочин

Gunii us, tsahilgaan stants barih, mgl ajilchidiin ajilah urchin oron suutsnuudiig barih heregtei mun Oyutolgoin zes altnii borluulalt mgl bankaar demjij baij bid hedii hemjeenii erdes bayalgaa gargaj baigaag meddeg datvaraa avdag ashgaa hurtdeg baih yostoi

Баасансүрэн
Баасансүрэн

Ямар ямар баялаг хэдий хэмжээгээр гарч байгаад хяналт тавьж чаддаг юмуу

Холбоотой мэдээ

Back to top button