Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Монголын анхны өөртөө үйлчлэх 24 цагийн угаалгын газар

Өөртөө үйлчлэх 24 цагийн угаалгын газар Монголд анхлан нээгджээ. Тус угаалгын газар энэ сарын 1-нээс эхлэн албан ёсоор /2019.09.01/ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Өөртөө үйлчлэхээс гадна том овор хэмжээтэй эд зүйлсээ угаахад бүрэн тохирсон цахилгаан бараатай уг газрыг ёстой л нүдээ олсон бизнес гэхэд хилсдэхгүй.

-ТОМ ОВОР ХЭМЖЭЭТЭЙ ЗҮЙЛС БОЛОН ГУТЛЫГ НЭГ ЦАГИЙН ДОТОР БҮРЭН УГААЖ, ХАТААГААД ГАРАХ БОЛОМЖТОЙ-

Өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26-р хороо Санни тауны 4Б байранд байрлах  “Laundryzone” өөртөө үйлчлэх угаалгын газарт биднийг очиход хүн цөөхөн байсан ч, сонирхон орж ирсэн үйлчлүүлэгчид ихэд олзуурхан хүлээж  авч байлаа.

Маркетингийн менежер Ю.Цэдэндамбын хэлж буйгаар “Манайх фэйсбүүк пэйж хуудас нээсэн өдрөө л 6000 дагагчтай болж чадсан. Хүмүүст энэ төрлийн үйлчилгээ хэрэгтэй байсан нь тэр дороо мэдэгдсэн. Мөн хүмүүс сэтгэл хангалуун хүлээж авч байгаа. Чухамдаа манай угаалгын газар гэрт байдаг угаалгын машиныг томруулчихсан гэхэд л болно. Үйлчлүүлэгчид том овор хэмжээтэй хөнжил, бүтээлэг, хөшиг, гутал гэх мэт зүйлсээ авч ирж, угааж байна. Манайд ирсэн үйлчлүүлэгчид том  овор хэмжээтэй зүйлс болон гутлыг нэг цагийн дотор бүрэн угааж, хатаагаад гарах боломжтой” хэмээлээ.

“Laundryzone” өөртөө үйлчлэх угаалгын газар нь 24 цагаар ажиллахаар төлөвлөгдсөн. Одоогоор нээгдээд удаагүй байгаа учраас үйлчлүүлэгчдэд заавар зөвлөгөө өгөх ажилтантай 09:00-24:00 цаг хүртэл ажиллаж байгаа гэв. Удахгүй ээлжээр ажиллах туслах ажилтнаа бүрэн сургаснаар 24 цагаар хэвийн ажиллана. Нээгдээд хэдхэн хонож байгаа ч, хүмүүс тасралтгүй ирлээ. Тэр тусмаа амралтын өдөр маш их хүнтэй ачаалалтай байсныг дурдсан юм.

Төлбөр тооцооны хувьд үйлчлүүлэгчийн карт авч 10, 20 мянгатын дэвсгэртээр цэнэглэн, угаалгын үйлчилгээг бүрэн авах боломжтой аж.

Зургийн тайлбар: Угаалгын үйлчилгээ авахдаа ашиглах төлбөрийн цахим машин

Харин угаалгын нунтаг болон хувцас зайлагчийн хувьд Солонгос улсын чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Үйлчлүүлэгчид ямар нэг угаалгын нунтаг авч ирэх шаардлага байхгүй. Цаашдаа зарим харшилтай мэдрэг үйлчлүүлэгчид зориулан угаалгын нунтаггүй угаах, эсвэл өөрийн авч ирсэн бүтээгдэхүүнээр угаах боломжуудыг нээж өгнө хэмээн онцоллоо.  

-ЕСДҮГЭЭР САРЫН 10 ХҮРТЭЛ НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ БОЛГОН 50 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ-

Үнэ тарифын хувьд угаалга 9-17 мянган төгрөгөөр, хатаах үйлчилгээ 2-15 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх аж. Угаалгын машины килограмм даацын хувьд 17, 20, 25, 30 кг-ууд бөгөөд хоёроос дөрөв орчим томоохон хөнжил бүтээлэг зэргийг 30-40 минутад бүрэн угаах хүчин чадалтай. Мөн хатаах нь угаалгын хугацаатай адил. Хатаах явцдаа шалгах боломжтой, зай багтаамжаас хамаараад хатаах үйлдэл харилцан өөр өөр бөгөөд заагдсан хугацаанаас өмнө авах бүрэн боломжтой аж.  

Түүнчлэн байгууллагын зүгээс ямар нэгэн үнийн хөөргөдөл гаргахгүй энэ чигээрээ байх болно. Угааж буй зүйлээ хүлээх хоорондоо тохилог орчинд хүлээх орчин нөхцөлийг бүрдүүлэхээр зорин, үнэгүй WIFI болон бүтэн биеийн массажны сандал, кофе бэлтгэн уух орчныг бүрдүүлсэн байв.

Хоёр мянган төгрөгөөр массажны сандалд суун бүтэн биеийн массаж хийлгэх боломжтой.

Түүнчлэн нээлтийн урамшуулал хэмээн есдүгээр сарын 10 хүртэл 50 хувийн хямдрал зарласан байлаа. Ингэснээр үйлчлүүлэгч угаалгын үйлчилгээг 7500 төгрөгөөр, хатаах үйлчилгээг 6500 төгрөгөөр бүрэн авах боломж нээгдсэн байна.

Мөн удахгүй дараа дараагийн салбаруудаа нээхээр төлөвлөж байгаа, болж өгвөл дүүрэг болгонд нэг салбараа нээх бодолтой байна хэмээсэн юм.

-ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ПҮҮЗ УГААХ МАШИН, ХАТААГЧ-

“Laundryzone” өөртөө үйлчлэх угаалгын газрын онцлохгүй байхын аргагүй нэг зүйл бол пүүзний угаалгын машин болон хатаагч байлаа. Иргэд бид хими цэвэрлэгээний газарт нэг хос гутлыг дунджаар 15 орчим мянган төгрөгөөр цэвэрлэгээнд өгдөг. Тэгвэл уг угаалгын газарт зургаан хос пүүзээ ердөө цагийн дотор угааж, хатаагаад авч явах боломжтой юм байна.

Хатаагчийн хувьд тусгайлан пүүз хатаахад зориулагдсан ба хэт ягаан туяагаар шарж, бактери устгах зориулалттай аж.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

ХАЯГ: Баянзүрх дүүргийн 26-р хороо Санни тауны 4Б байранд байрлах  “Laundryzone” өөртөө үйлчлэх угаалгын газар

ХОЛБОО БАРИХ УТАС: 89007252

ФЭЙСБҮҮК ХУУДАС: Laundryzone өөртөө үйлчлэх угаалгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button