Нийгмийн
Зочид буудлын өрөөнд нас барсан эмэгтэйн хэргийг шалгаж байна

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нэр бүхий зочид буудлын өрөөнд эмэгтэй хүн нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал 45 настай эмэгтэй Б зочид буудлын өрөөнд гаднаа харагдах ил гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Тухайн эмэгтэй олон өдөр дарааллан архи, согтууруулах ундаа ууснаас амиа алдсан байж болзошгүй байна. Хэргийг өдгөө харьяа цагдаагийн байгууллагад шалгалтын ажиллагаа үргэлжилж буй.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.