НийгмийнСПОРТ

ТАНИЛЦ: Бокс, хүндийг өргөлт, орчин үеийн таван төрөлт дараах шаардлагыг хангавал олимпоос хасахгүй

ОУОХ-ноос “Лос-Анжелес-2028” олимпын наадмын спортын төрлүүдийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг ирүүллээ. Бокс, хүндийг өргөлт, орчин үеийн таван төрөлт “Парис-2024” олимпын хөтөлбөрт хэвээр буйг уг мэдээлэлд дурдаад харин 2028 оны олимпод багтах эсэхийг 2023 онд болох ОУОХ-ны чуулганаар шийднэ гэдгийг бататгав. Эдгээр гурван төрөл олимпын хөтөлбөрт хэвээр үлдэхийн тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой.

Бокс

-Олон улсын боксын холбоо нь засаглал, санхүүгийн ил тод, тогтвортой байдал, шүүгч, шүүлтийн тулгамдсан асуудлуудыг амжилттай шийдвэрлэсэн болохоо харуулах ёстой. Үүний тулд AIBA нь ОУОХ-ноос өгсөн зааварчилгааг дагаж мөрдөх шаардлагатай.

AIBA эхний ээлжинд “Парис-2024” олимпын эрх олгох журмаа тодорхой болгох, жингийн ангиллаа нэг мөр шийдэх шаардлагатай болж байна. Энэ чиглэлээр гаргасан дүрэм журмаа 2022 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө танилцуулахыг даалгав.

Хүндийг өргөлт

Олон улсын хүндийг өргөлтийн холбоо манлайллаа батлан харуулах, соёлын үр дүнтэй өөрчлөлт хийх, допингийн асуудлаа шийдэх, допинггүй спорт болох хөтөлбөрөө таницуулах.

Орчин үеийн таван төрөлт

Тус холбоо морины саадтай харайлтын хэлбэрийг өөрчлөх, үүний оронд ямар төрөл оруулахаа эцэслэн шийдэх, тэмцээн уралдаан зохион байгуулах зардлаа мэдэгдэхүйц бууруулах, үзэгчдэд ойлгомжтой, сонирхолтой байлгах чиглэлээр арга хэмжээ авах, залуучууд болон олон нийтэд таалагдах тал дээр ахиц дэвшил гаргах.

ОУОХ-ноос өгсөн эдгээр үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлэхээс тус гурван спорт Лос-Анжелесийн олимпын хөтөлбөрт байх эсэх нь тодорхой болох юм. Эцсийн шийдвэрийг 2023 онд болох ОУОХ-ны чуулганаар гаргах болно гэж МҮОХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x