Нийгмийн

Шилдэг ажилтнаа зогсоолын эрхээр шагнадаг "Hera Equipment” компаниас сурвалжиллаа

"Оны шилдэг ажилтан Г.Цогжаргалын зогсоол” хэмээх самбарын зураг цахим ертөнцөд түгээд байгаа. Тухайн зогсоол дахь самбар нь "Hera Equipment” компанийн оны шилдэг ажилтны шагнал бөгөөд бид хүний нөөцийн менежер Н.Лхамсүрэнтэй холбогдож товч ярилцлаа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

-Цахим ертөнцөд танай компанийн байршуулсан самбарын зураг түгээд байна?

-Тийм ээ. Бид ч бас хараад, ажлын дотоод группдээ зургийг шэйрлээд ярилцаад сууж байлаа. Манай компанийн нягтлан Т.Цогжаргал 2019 онд шилдэг ажилтнаар тодорч, 2020 оныг дуустал бүтэн жил ашиглах автомашины зогсоолын эрхээр шагнуулсан. Цар тахлын хөл хорио, шинэ жилийн баяр тэмдэглээгүй шалтгаанаар энэ оны нэг сар хүртэл уг зогсоолын самбараа буулгаагүй. Арванхоёрдугаар сарын 28-нд 2021 оны шилдэг ажилтнаа тодруулж, дараагийн зогсоолын эзнийг тодруулна.

-Шилдэг ажилтнаа зогсоолоор шагнах санааг анх хэрхэн гаргасан бэ?

-Шилдэг ажилтандаа нэр төдий цом, мөнгөн шагнал өгөхийг хүсээгүй. Тухайн байгууллагын шилдэг ажилтныг зөвхөн дотоод ажилчид л мэднэ. Харин шилдэг ажилтнаа ийнхүү алдаршуулаад, зогсоол гаргаад өгвөл тухайн хүн өөрөөрөө бахархах, ажлын бүтээмж өсөх, цаашлаад хүмүүс хүртэл хараад мэднэ. Тиймээс ч бид 2018 оноос хойш уг шагналыг гаргасан.

-Ажилтнаа зогсоолоор шагнахад ажлын бүтээмж хэр их өссөн бэ?

-Их үр дүнтэй байгаа. Дээр нь манай улс зогсоолын асуудалтай шүү дээ. Ажилтан маань бүтэн жил зогсоолын асуудалгүй, сэтгэл тэнэгэр ажлаа хийнэ гэхээр сайхан. Т.Цогжаргал манайд 2013 оноос хойш ажиллаж байгаа шилдэг ажилчдын нэг. Манайх шилдэг ажилтны автомашины зогсоолоос гадна, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автомашинаа тавих зогсоолыг мөн гаргасан.

-Танай компани хэчнээн ажилтантай вэ?

Яг "Hera Equipment” компани 200 гаруй ажилтантай. Манай компани олон чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-23 11:46

ийм жижиг хэрнээ хамгийн чух�##�т зүйл дээр нь сэтгэл гаргаж чадсан мундах хамт олон юмаа

Зочин
Зочин
2021-12-23 11:46

ниэ наасан ч хөөрхийн

Zochin
Zochin
2021-12-23 12:28

Chaavaas#a

Зочин
Зочин
2021-12-23 14:00

оновчтой зөв санаа юм

Холбоотой мэдээ

Back to top button