НИЙГЭМ

“Exclusive” брэнд 140 гаруй хүнд дулаан хүрэм бэлэглэлээ

“Exclusive” брэнд 140 гаруй хүнд дулаан хүрэм бэлэглэлээ. Тэд "Бид хамтдаа" сайн үйлсийн аянд нэгдэж, амьдралын боломж тааруу, өрх толгойлсон, бага насны олон хүүхэдтэй айлуудад тусламж үзүүлсэн байна. Тус брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг:

"Цар тахлын нөлөөг олон нийтийн оролцоотой бууруулах нь төсөл”-ийн хамт олонтой хамтарч ажилсандаа үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Учир нь бид маш олон сайн үйлсийн аянд, хандивын арга хэмжээнд дэмжиж оролцож ирсэн. Гэхдээ энэ төслийн судалгааг хараад татгалзахын аргагүй санагдсан. 140 хүний нэр ус, хаяг, регистерийн дугаараас гадна жин, өндөр, хүйс, хувцасны хэмжээг нэг бүрчлэн хүснэгтлэн хийсэн байсан. Энэ нь ямар их ач холбогдол өгч судалгаа хийсэн нь харагдсан.

Энэ төсөлд халамжаар амьдардаг хүмүүс бус, халамжийн нөлөөнд хямарсан, очих ёстой хүмүүст хүрч байгаа нь хэрэгтэй цаг үөд, хэрэгцээтэй зүйлээр тус дэм болж байгаа нь өгч байгаа бидэнд утга төгөлдөр сайхан байсан. Үйлдвэрлэгч гэдгээрээ бахархах боломж олгосон Монголын Тандан Судлаачдын холбоо -ны хамт олонд баярлалаа... Яагаад #ЖДҮ хөгжих ёстой вэ гэхээр хүнд үеийг давж туулахад хамтдаа байх хүмүүс бол ЖДҮчид гэж боддог...Үйлдвэрлэл, бизнес эрхэлдэг найзууддаа уриаж байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button