Хууль

Н.Түвшинбаярыг яллах эсэхийг шийдэх урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ багын найз, улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан.

Тэгвэл Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт эхэллээ.

БНСУ-д эмчилгээ хийлгэсэн Э.Энхбат начин эх орондоо буцаж ирэн, “Сонгдо” эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлээд буй. Хохирогчийн өмгөөлөгч болон ар гэрийнх нь хүсэлтээр яллагдагчийг өчигдөр цагдан хориод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-23 15:17

Яллах эсэхийг шийдэх хур#### гэчжээ. Өөрсдөдөө тохируулж хууль зохиодог төрийнхөн ш тээ

Баасансүрэн
Баасансүрэн
2021-12-23 15:52

Сонгуулт төрийн ажил хийх эрхийг нь хасаад багын найзынхаа гэр бүлийн амьжиргааг авч явах ачааг нь үүрүүлээд орхивол дээр биздээ.

Жеко
Жеко
2021-12-23 16:16

Хатуу ял оноох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x