УЛС ТӨР

ЧУУЛГАН: АН-ын бүлэгт Оюутолгойн асуудлаар маргааш хүртэл завсарлага өглөө

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх, ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан. Улмаар Ерөнхий сайд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулна хэмээж байв.

Гэтэл хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Оюутолгойн асуудал улс орны хувьд чухал ач холбогдолтойг АН-ын бүлэг ойлгож байна. Оюутолгойн төслийг сайжруулах ганц боломж олдож байхад МАН-ынхан хэт яарч байна. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Үүнийг Рио тинто талаас хэрхэн авч үзэж байгаа, Засгийн газар хэрхэн авч үзэж байгааг тодруулах шаардлагатай байна. Тиймээс АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна" гэлээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар тав хоногийн завсарлага өгөх боломжгүй хэмээгээд маргааш өглөөний 10.00 цаг хүртэл нэг хоногийн завсарлага өглөө.

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд:

- Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;

- 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;

- Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;

- Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

- Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

- Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баасансүрэн
Баасансүрэн
2021-12-24 06:29

Юу юу хэдий хэмжээгээр гаргаж зөөгөөд байгаад нь хян�##�т тавьж чадна уу. Гаргасан баялагаас нь дутахгүй үнэ цэнтэй гүний цэвэр ус ашиглаж байгааг үнэлээч. Хайран ус. Гүний ус дуусв�##� манай говь цөл болно. Хэрлэн голыг татах, борооны усаар сан байгуулах зэрэг олон арга байдагдаа.

Холбоотой мэдээ

Back to top button