Зам тээврийн ослоор ТАВАН хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1444 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1142 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Зам тээврийн ослоор нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 12 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтэж бэртсэн байна. Харин орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт 7 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 5 хүний амь хохирсон байна.
Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 404 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 250, орон нутагт 154 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцох зөвлөж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох чиглэлээр гудамж замын хяналт шалгалтыг улсын хэмжээнд эрчимжүүлэн өдөр бүр зохион байгуулж буй тул согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨДӨР БОЛГОН Л ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХҮН АМИА АЛДЛАА ГЭЖ МЭДЭЭЛЛЭХИЙН. ОДОО ЭНЭ ХАЛТИРГАА ГУЛГАА ИХТЭЙ ЦАГТ МАШИН БАРЬЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗҮГЭЭР АЛХААД ЮМУУ АВТОБУСДААД ЯВУУЛ ТААРНА. ЗАМЫН ТҮГЖРЭЛ Ч БУУРНА
энхийн цагт ковид зам тээврийн ослоор өдөр болгон хүн нас бараад байхын юу болоод байнаа
НАС БАРСАН НЬ 5 БОЛХООС ӨДӨРТ 1444 ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ДУУДЛАГА ГЭДЭГ ЧИНЬ ОДОО ЮУГСЭН ҮГ ВЭ? ЭНЭ ЖОЛООНЫ СУРГАЛТУУДЫГ ЧАНАРЖУУЛМААР ЮМ
МАНАЙ ЗАМ Ч ГЭЖ ЗАМ ЖОЛООЧ НАР Ч ГЭСЭН ЯМАР Ч ЧАНАРГҮЙ. ЭЭЖ ААВЫНХАА МАШИНЫГ ХАЛЬТ УНАСАН БОЛСОНОО МӨНГӨӨР ҮНЭМЛЭХЭЭ АВДАГ БОЛЧИХСОН. ИЙМ БАЙХАД ЭНЭ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ӨНДӨР ГАРАХГҮЙ ГЭЭД ЯАХАВ