ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ: Ковидын вакцинаас татгалзсан 66 цэрэг ажлаасаа халагдлаа

АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус өнгөрсөн долоо хоногт коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан 66 тэнгисийн явган цэрэг халагдсан талаар “Эй-Би-Си Ньюс” /ABC News/ агентлаг мэдээлэв.

Ингээд коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан Тэнгисийн явган цэргийнхний тоо 169-д хүрлээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний албан ёсны мэдэгдэлд “Хүмүүсийн дунд коронавирусийн халдварын тархалтын хурд манай тэнгисийн явган цэргүүд болон Тэнгисийн явган цэргийн ажиллагаанд нөлөөлөх эрсдлийг нэмэгдүүлж байна. Ялангуяа “Омикрон” хувилбарт вирусийн халдвар ихэссэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай байна” гэжээ.

Тэнгисийн явган цэргийн вакцинжуулалтын түвшин АНУ-ын цэргийнхний дунд хамгийн бага хувьтай байгаа аж. Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын хүчин, армийн цэргийн 98 хувь нь хамгийн багадаа коронавирусийн вакцины эхний тунг хийлгэсэн байна.

(Эх сурвалж: Daily Mail) 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button