ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

“Омикрон”-ы улмаас АНУ тэргүүтэй орнууд хүний нөөцийн хомстолд орж, нислэгээ цуцалсаар байна

АНУ-ын хэд хэдэн томоохон агаарын тээврийн компаниуд өнгөрсөн бямба гараг /2021.12.25/-т буюу Зул сарын баярын өдөр “КОВИД-19”-ийн тархалттай холбоотой хүний нөөцийн хомстолтой холбоотойгоор мянга орчим нислэгийг цуцалсан талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ мэдээллийн агентлаг онгоцны нислэгийг хянадаг “FlightAware” вэб хуудаснаас иш татан мэдээлэв.

“Омикрон” хувилбарт коронавирусийн халдварын тархалтын улмаас хүний нөөцийн хомстол үүссэнээр төлөвлөгөөт нислэгийг цуцлахад хүргэж байгаа ба агаарын тээврийн компаниуд чухам хэзээ хэвийн үйл ажиллагаандаа эргэн орох нь тодорхойгүй байна” хэмээн “Юнайтед Эйрланс” /United Airlines/ компанийн хэвлэлийн төлөөлөгч Мэдди Кинг мэдэгдэв.

Баасан гарагт “United Airlines” болон “Delta Airlines” компаниуд “КОВИД-19”-ийн халдварын улмаас мөн хүний нөөцийн хомстолд орсны улмаас 280 орчим нислэгээ цуцалсан байна.

2021.12.24-ний баасан гарагт Католик шашинтнуудын Есүс Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр нийтдээ 690 нислэг цуцлагдсан байна. Агаарын тээврийн компаниуд ням гарагт мөн 250 гаруй нислэгээ цуцалснаа мэдэгдсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр, Зул сарын баярын эдгээр өдрүүдэд ачаалал ихтэй байгаа тул нислэгүүд цуцлагдаж, харин нислэгээ үргэлжлүүлж байсан агаарын тээврийн компаниудын бүртгэлийн касс, тасалбарын кассууд дээр урт дараалал үүссэний улмаас хэд хэдэн нисэх онгоцны буудалд эмх замбараагүй байдал үүссэн байна.

Сүүлийн өдрүүдэд АНУ-д “Омикрон” хувилбарт коронавирусийн халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улс оронд нь үүссэн “дарамт”-ыг  давамгайлсан “дарамт” гэж нэрлэв.

Өнөөдөр /2021.12.27/ АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, энэ шинэ долоо хоногийн эхээр “Омикрон” хувилбарт халдварын тохиолдол нийт “КОВИД-19”-ийн тохиолдлын 73.2 хувийг эзэлж байна гэв. Тус улсын зүүн эргийн зарим нутагт энэ үзүүлэлт бүр 90 хувьд хүрчээ. Долоо хоногийн өмнө энэ үзүүлэлт АНУ-д нийтдээ 12.6 хувьтай байсан юм.

Америкийн Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, цар тахал эхэлснээс хойш АНУ-д ням гараг /2021.12.26/-ийн өглөөний байдлаар “КОВИД-19”-ийн халдвар авсан 52 сая гаруй хүн бүртгэгдэж, коронавирусийн  улмаас нас барсан хүний ​​тоо 816 мянгаас давжээ.

Зул сарын баярын амралтын өдрүүдэд зөвхөн АНУ төдийгүй дэлхийн агаарын тээврийн компаниуд коронавирусийн өвчлөл нэмэгдэж, “Омикрон” хувилбарт халдварын тархалтаас шалтгаалан 4.3 мянга гаруй нислэгийг цуцалсан байна.

Зөвхөн 2021.12.24-ний баасан гарагт дэлхийн өнцөг булан бүрд агаарын тээвэрлэгчид 2.3 мянга гаруй нислэгээ цуцалжээ.

Их Британид мөн л коронавирусийн тархалтаас үүдэн аж үйлдвэр, тээврийн салбарын хүний нөөцийн хомстолд орж, үүний арилгах арга хэмжээ үргэлжилсээр байгаа юм. Их Британийн Засгийн газрын мэдээлснээр, баасан гараг /2021.12.24/-т тус улс өдөрт коронавирусийн халдварын тоо 122 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, хамгийн их тохиолдол болов.

Үүнтэй төстэй нөхцөл байдал Францад бүртгэгдэж, шинэ халдварын тоо 94 мянгаас даваад байна. Францын Засгийн газраас өнөөдөр /2021.12.27/ ээлжит бус хуралдаан хийхээр товлосон бөгөөд хурлын үеэр хөл хорио тогтоох нэмэлт арга хэмжээ авч магадгүй гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ.

АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, бямба гараг /2021.12.25/-ийн өглөө дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 278,805,583-д хүрлээ. “КОВИД-19”-ийн халдвар дэлхий даяар тархаж эхэлснээс хойш 5,391,661 хүн нас бараад байна.  

(Эх сурвалж: CNN; CNBC)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-27 09:31

ene hogiin virus odoo manaid orj ireed ahiad l baahan yum bolno doo

Зочин
Зочин
2021-12-27 09:31

hujaa virus buur delhiig samarj bainaa

Зочин
Зочин
2021-12-27 09:32

covidgui saihan neg butsaagaad amidrah yumsan

Зочин
Зочин
2021-12-27 09:34

hujaaanuud ni uursduu uheed duuschaasaida

Холбоотой мэдээ

Back to top button