НИЙГЭМ

Байшин шатсаны улмаас хоёр иргэн түлэгджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Баянбулагийн зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлага арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 21:25 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 21:31 цагт очиход иргэн Э-ийн 8×12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт 45 настай эрэгтэй иргэн Б, 35 настай эмэгтэй Э нар түлэгдэж гэмтсэн байсныг ЯТТТ-д шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button