Нийгмийн

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн эхнэр ард түмнээсээ уучлалт гуйлаа

2022 онд БНСУ-н ерөнхийлөгчийн сонгуульд Ардын хүч намаас нэр дэвшсэн Юн Сок Ёолын эхнэр Ким Ген Хи өчигдөр /2021.12.26/ Солонгос ард түмнээс уучлалт гуйлаа.

Юн Сок Ёолын эхнэр нь ажилд орох анкет болон ажил эрхэлсэн байдлаа хуурамчаар бичсэн нь баригдаж үйлдсэн хэргээ өөрийн биеэр олон нийтийн өмнө хариуцлагатайгаар хүлээн зөвшөөрөв.

Тэрбээр олон нийтийн өмнө толгой мэхийн "Ажил, сургуулиа хослуулах явцад би буруу зүйл хийсэн. Би өөрийгөө бусдад карьер сайтай харагдахын тулд хөөрөгдөж, буруу худлаа бичсэн. Би ийм зүйл хийх ёсгүй байсан. Үүнийг хийсэн дээ харамсаж байна. Хожимдсон ч гэсэн уучлалт гуйж байна. Нөхөртөө хийж өгсөн зүйлгүй хэр нь сонгуулийн ажилд нь алаг толбо үүсгэчихлээ. Намайг уучлаад уур бухимдлаа зогсоож өгнө үү!” гэж албан ёсоор хийсэн хэрэгтээ уучлалт гуйлаа.

Эх сурвалж: БНСУ дахь Монголчуудын эрхийг хамгаалах ТББ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button