ДЭЛХИЙМэдээНИЙГЭМЭнтертайнмент

2021 онд таалал төгссөн алдартнууд

Улиран одож буй 2021 онд дэлхийн олон алдартнууд таалал төгсөв. Жүжигчид, дуучид, хөгжимчид, сэтгүүлчид нийгмийн зүтгэлтнүүд, мөн олон нийтэд танигдсан хүмүүс нас нөгчсөн байна.

Түүхэнд бичигдэн үлдэх тэдгээр алдартнуудын заримыг нь дурдвал:

 - Английн Хатан хаан II Элизабетагийн нөхөр буюу Эдинбургийн ханхүү Филипп 2021 оны дөрөвдүгээр сард 99 насандаа таалал төгсөв.

Ханхүү Филипп Хатан хаан II Элизабетаг хаан ширээнд сууж, Хатан хаанаар өргөмжлөгдөхөөс таван жилийн өмнө буюу 1947 онд Элизабетатай гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхэд, найман ач, зээтэй, 10 гуч, зээнцэртэй юм. Хатан хаан II Элизабет насан туршийнхаа хань нөхрөө алдсанд ихэд гашуудсан ба Ханхүү Филипп таалал төгссөнд  дэлхий даяар эмгэнэл илэрхийлэв.

- АНУ-ын алдарт сэтгүүлч, “ярилцлагын хаан” гэгддэг Ларри Кинг өвчний улмаас нас нөгчсөн.

Ларри Кинг бол Америкийн төдийгүй дэлхийн сэтгүүл зүйн домог. Кинг бол 1950-иад онд Флоридагийн нэгэн радио станцад ярилцлагын сэтгүүлчээр ажилд орсноор сэтгүүл зүйн карьераа эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр “CNN” агентлагт 25 жил ажиллаж, өөрийн “Ларри Кинг Лайв” ток шоуг хөтөлсөн. Сэтгүүл зүйн салбарт олон арван жилийн турш Кинг Түвдийн Буддын шашныг шүтэгчдийн оюун санааны удирдагч XIV Далай лам, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер, “Майкрософт” компанийг үндэслэгч Билл Гейтс зэрэг олон хүнтэй ярилцлага хийсэн. Ларри Кинг өөрийгөө хөтлөгч гэхээсээ илүү ярилцлагын сэтгүүлч хэмээдэг байсан. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 23-нд Лос Анжелес хотод таалал төгссөн. Түүний эхнэр нь үхлийн шалтгаан нь цусны хордлого байсан гэж байгаа ба амьдралынхаа сүүлийн жилүүдийг Кинг өвчнөөсөө болж хүнд хэцүү байсан гэсэн байна.

- Францын алдарт жүжигчин “Мэргэжлийн алуурчин” киноны гол дүрийг бүтээсэн Жан-Поль Бельмондо;

- Шинэ жилийн баяраар оросын болон монголын телевизээр гардаг хуучин Зөвлөлтийн үед бүтээгдсэн “Ирония судьбы или с легким паром” буюу “Хувь заяаны эргүүлэг” киноны гол дүрийн жүжигчин Андрей Мягков таалал төгссөн байна.

(Эх сурвалж: Daily Mail; Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x