НИЙГЭМ

“Эг”-ийн гол орчмын 33 айл усанд автлаа

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвд/  “Эг”-ийн голд арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс халиа үүсэж эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тус сумын хоёр, дөрөвдүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан тухай мэдээллийг арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 10:30 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж зургаан автомашин усанд суусан байсныг татан гаргаж ажилд бэлтгэсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 27-ны өдөр шороон далан байгуулах ажлыг зохион байгуулна. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

жилийн жилд ийм юм болно энийг нь мэдсээр байж ойр хавиар нь нутаглаад байдаг хүмүүсийг ойлгох арга алга

Холбоотой мэдээ

Back to top button