НИЙГЭМ
“Сүүлийн гурван жилд 4600 хүүхэд хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн”

"Монголын амлалт нэхэх эмэгтэйчүүдийн холбоо”-ноос 2022 оныг хүүхдийн эрхийг хамгаалах жил болгохыг уриаллаа. Тус холбооны тэргүүн Г.Хажидмаа:
"Сүүлийн гурван жилд 4600 хүүхэд хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн гэсэн мэдээлэл бий. Өнгөрсөн хугацаанд уг асуудлыг УИХ-ын гишүүд, төр засаг анхааралдаа авах нь уу хэмээн бид зөндөө харлаа. Эрх нь зөрчигдөж буй олон мянган хүүхдийн төлөө дуу хоолойгоо хүргэвэл ард түмэн ч та бүхний төлөө байх болно. Ядаж УИХ-ын эмэгтэй гишүүд энэ талаар ярихгүй байгаа нь харамсалтай. Монголд хүний эрх хөсөр хаягджээ. Тэр дундаа үр хүүхдүүд минь эрх чөлөөгүй болж эхэлсэн. Хүүхдийн фонд гэж хоёр тэрбум төгрөг цуглуулсан. Одоо тэр мөнгө нь байхгүй болсон сурагтай байна" гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ийм байхад хүүхдийн элч, эмэгтэй гишүүд ер нь яг юу хийдийн бэ Ид шидийн ордон мэтийн төрийн бус байгууллага л чадахаараа зүтгээд байдаг хаанаа ч хүрэхгүй байна
Хүүхдэд үнэхээр ээлгүй улс даа