Нийгмийн

45 удаагийн дуудлагаар 16 иргэнийг аварлаа

Нийслэлийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 26-ний өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 43, аврах ажиллагааны хоёр удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэсэн.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос хоёр иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна. Дээрх хугацаанд гал түймэрт өртөж нэг иргэн нас барсан. 2021 он гарсаар арванхоёрдугаар сарын 26-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд обьектийн гал түймэр 1575, аврах ажиллагааны 198, нийт 1773 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14,4%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button