Том гүзээнээсээ салъя гэвэл

Их Британийн хоол зүйч Майкл Мосли хэвлийд хуримтлагдсан өөхийг арилгах хамгийн үр дүнтэй гурван аргыг нэрлэжээ. Энэ талаар Английн “Экспресс” сайтад нийтэлжээ.
Эхлээд хэвлийн өөх хаанаас бий болдгийг ойлгохын тулд инсулин буюу цусан дахь сахарын хэмжээ ямар байдгийг ойлгох хэрэгтэй гэж Мосли хэлэв. Цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгахын тулд хоол идсэний дараа хүний биед инсулиныг үүсгэдэг гэж эрдэмтэн тайлбарлав.
Хүний гормон нь нүүрс усны солилцоог зохицуулж, уураг болон нүүрс усны солилцоонд ч оролцдог. Гэсэн хэдий ч, нас ахих тусам инсулины “үйлдвэрлэл” буурч, улмаар жин нэмэгдэж, хэвлийн хөндийд өөх тосны хуримтлал үүсдэг аж.
Гэдэсний илүүдэл өөх буюу эрчүүдийн хувьд гүзээг арилгахын тулд элсэн чихэр, энгийн нүүрс усны хэрэглээгээ багасгаж, завсарлагатайгаар өлсөх буюу мацаг барих горимд шилжиж, өндөр энерги зарцуулсан эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхийг хоол зүйч мэргэжилтэн зөвлөж байна. Эрдэмтэн Мослигийн зөвлөснөөр, таван хувиас илүүгүй элсэн чихэр агуулсан хоол хүнс, ундаа сонгон хэрэглэхийг зөвлөжээ.
Завсарлагатайгаар мацаг барих нь бодисын солилцоог хурдасгахад тусална гэж эмч тайлбарлав. Мослигийн хэлснээр, дан ганц дасгал хөдөлгөөн хийснээр хэвлийн өөхлөлтийг арилгахад тус болохгүй ч өөх тос дахин хуримтлагдах эрсдэлийг бууруулж, цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг. Тиймээс дасгал хөдөлгөөнийг хоол хүнсний хяналтын хамтаар хийх нь зүйтэй гэж зөвлөж байна.
(Эх сурвалж: Canews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.