ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

Эрт үхэх эсэхийг нь нүдээр нь шинжинэ

Эрдэмтэд хүнийг эрт үхэх эсэхийг нь нүднийх нь харцаар шинждэг болсон байна. Хятад, Австралийн эрдэмтдийн хамтарсан баг судалгаа хийж, хүний эрт нас барахыг ямар аргаар мэдэж болохыг тогтоожээ. Судалгааны үр дүнг Британийн нүд судлалын талаар дагнасан сэтгүүл нийтэлжээ.

Эрдэмтэн, судлаачдын дүгнэснээр, нүдний торлог бүрхэвч эрт хөгширч эхэлбэл тэр хүн богино наслах буюу эрт нас барахын дохио байж болзошгүй хэмээн тодорхойлжээ.

Судлаачдын баг 11 жилийн турш 40-69 насны 36 мянган хүний ​​нүдний торлог бүрхэвчийг судалсан байна. Энэ хугацаанд 1,871 хүн нас барсан аж. Судалгааны үеэр нас барсан тэдгээр хүмүүсийн дийлэнхийнх нь нас баралтын шалтгаан нь хорт хавдар байсан гэнэ. Тэдний нүдний торлог нь “хурдан хөгшрүүлэх” бүрхэвчтэй болох нь тогтоогдсон ба энэ нь тэдний биологийн настай тохирохгүй байсан аж.

Нүдний торлог “хурдан хөгшрөх” болсон шалтгаан нь нүдний мэдрэлийн судас гэмтсэнээс болдог хэмээн эрдэмтэд тайлбарлав. Ийм үр дагавар нь ихэвчлэн цусны даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ, холестерины хэмжээ ихсэх, хоол тэжээлийн дутагдалд орох, таргалалт зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй юм байна.

Хувь хүний амьдралын хэв маяг ямар байхаас шалтгаалан нүдний торлог бүрхэвч эрүүл байх эсэх нь хамаардаг гэнэ. Өөрөөр хэлбэл, нүд эрүүл бол бие эрүүл байна гэсэн үг юм. Эрүүл мэндийн тусгал бол нүд ч гэж ярьдаг нь ийм учиртай аж.   

Хэрвээ хүний ​​нүдний торлог бүрхэвч нь биологийн наснаасаа нэг жилээр ахисан бол аливаа шалтгааны улмаас нас барах эрсдэл хоёр хувиар нэмэгддэг. Хүний нүдний торлог бүрхэвчийн нас болон бодит нас хоёрын хооронд том ялгаа байгаа нь ийм эрсдэл 49-67 хувь болж нэмэгддэг гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийжээ.  

(Эх сурвалж: New York Post)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол
2022-01-21 17:05

ҮНЭН ТЭНЭГ СУДЛААЧИД БАЙНА ДАА БИ БОЛ ХҮНИЙГ ХАРААД Л ХЭЗЭЭ НАС БАРАХЫГ НЬ ХЭЛНЭ ГЭРЛЭН БҮРХҮҮЛ СҮНС СҮЛД Л НҮДНЭЭС Ч ИЛҮҮ ХЭЛНЭ

Хартуг
Хартуг
2022-01-22 12:08
Reply to  монгол

Зөөү амар юм бн дөө өөрөө? Бараг Ванга юм биш үү хахаха

Зочин
Зочин
2022-01-22 07:02
Reply to  монгол

Snu, holboo barih ymr neg zvil bnuu

ЗочиЗОЧИН н
ЗочиЗОЧИН н
2022-01-22 14:25

БИ ӨДИЙ НАСЛАХДАА ИХ ОЛОН ХҮНИЙГ ЯГ НҮД РҮҮ НЬ ХАРЖ ЗУРСАН .УНШИЖ БОЛНО ҮХЭХ ТАЛААР МЭДЭХГҮЙ ЮМ БНА.

Зочин
Зочин
2022-01-22 14:27

ХОЛБОО БАР .ҮХЭХ ХҮНИЙГ ХАРААД МЭДДЭГ БОЛ СОНИН ЮМ

Ард
Ард
2022-01-24 23:54

Ө золиг гэж өөрөа зүгээр бол яамай яамай.
Эмэгтэй жолооч гэнэ ямар их айгаа болдоо чааваас гэж.хурай хурай

Зочин14444
Зочин14444
2022-01-30 11:34

Худлаа даа. Дэлхийгээр нэг хятадын хортой хүнс тарснаас болж хүмүүс хордож үхэж байна ш дээ.

ZOCHIN
ZOCHIN
2022-01-30 15:35

YG UNEN HUNII NUD BUHNIIG ILTGEDEG... TER BUU HEL BODOL SANAA HIIH GEJ BUI UILDEL ...BUHNIIG NUD L HELDEG...

Холбоотой мэдээ

Back to top button