ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Эрдэмтэд: ҮХЭХ ӨДРӨӨ мэдэх нь юунд хэрэгтэй вэ

ҮХЛИЙГ УРЬДЧИЛАН ТААМАГЛАХ ҮНЭН ЗӨВ АРГУУД

Германы эрдэмтэд хүний цусанд шинжилгээ хийх аргыг боловсруулжээ. Энэ арга нь өвчтөний ойрын арван жилд үхэх эсэх  магадлалыг урьдчилан таамаглах боломжийг олгоно гэж “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээллийн агентлаг нийтэлжээ.

Макс Планкийн нэрэмжит хөгшрөлтийн эсрэг биологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд 44 мянган хүний ​​цусан дахь мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дараа цуснаас нь 14 биомаркер олж илрүүлсэн нь үхлийн эрсдэлд нөлөөлдөг болохыг тогтоосон аж. Биомаркерууд нь хүний биеийн бүх л дархлаа, глюкоз буюу цсан дахь сахарын хяналтаас авахуулаад өөх тос, үрэвсэлтэй нягт холбоотой юм.

Биомаркеруудын судалгаагаар ойрын 2-16 жилийн хугацаанд тухайн хүний үхэх эсэхийг нь 83 хувийн нарийвчлалтайгаар урьдчилан тооцоолж болох аж. Нарийн харьцуулсан судалгааг хийхэд “эрсдлийн хүчин зүйлийн тест”-ээр нарийвчлал нь 79 хувьтай гарчээ.

Судалгаанд 18-109 насны насанд хүрсэн дан европ гарал угсааны өвчтөнүүд хамрагдсан байна. Хяналт, судалгааны хугацаа хоёроос 16 жил хүртэл үргэлжилсэн ба энэ хугацаанд 5,5 гаруй өвчтөн нас барсан гэж мэдээлэв.

Эрдэмтэд судалгааны үр дүнгээ өвчтөнд зориулсан эмчилгээний төлөвлөгөө гаргахад ашиглаж болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, өндөр настай өвчтөн мэс засал хийлгэхэд бэлэн байгаа эсэх, биеийнх нь эсэргүүцэл сул байгаа эсэхийг үнэлэхэд эрдэмтдийн боловсруулсан шинэ аргыг хэрэглэж болох юм байна.

Эрдэмтэд, шинжээчдийн баг судалгааны үр дүнг анагаах ухаанд “том алхам” боллоо гэж нэрлэж байгаа ч гэлээ туршилтыг бодит амьдрал дээр хэрэглэхийн тулд илүү их нарийвчилсан урт хугацааны судалгаа хийх шаардлагатайг онцолжээ.

Эмч нар ихэвчлэн цусны даралт, цусан дахь холестерины түвшин зэрэг хүчин зүйл дээр үндэслэн тухайн хүн ирэх жил үхэх эсэхийг нь урьдчилан таамаглаж чаддаг. Гэсэн хэдий ч, ойрын 5-10 жилийн хугацаанд хүний ​​нас барах эрсдэлтэй эсэхийг нь тодорхойлж, үнэлэх нь түүнээс хавьгүй “хүнд даалгавар” юм.

ҮХЭХ ӨДРӨӨ МЭДЭХ НЬ ЧУХАЛ УУ

Стэнфордын Их Сургуулийн эрдэмтэд мөн тухайн өвчтөн хэзээ нас барах магадлалтайг 90 хувийн нарийвчлалтайгаар таамаглах чадвартай мэдрэлийн сүлжээг боловсруулсан байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, мэдрэлийн сүлжээний хөгжлийн ачаар эмч нар эмчлэгдэх найдваргүй өвчтөнүүдийг эмчлэх нь зүйтэй эсэх талаар илүү сайн, бодитой шийдвэр гаргах юм. Ингэснээр эдгэршгүй өвчин туссан өвчтөнг амьдралынхаа сүүлийн мөчүүдийг эмнэлэгийн хүйт даасан өрөөнд биш, харин гэр бүл, хайртай хүмүүсийнхээ хүрээлэл дунд өнгөрөөх боломжийг олгох аж.

Мэдрэлийн сүлжээний алгоритм нь асар их хэмжээний янз бүрийн үзүүлэлтүүд дээр ажиллах боломжтой хиймэл оюун ухааныг гүнзгий судлахад суурилдаг. Эрдэмтдийн баг АНУ-ын томоохон эмнэлгүүдэд эмчлүүлж буй хүүхэд, насанд хүрэгчид гээд хоёр сая гаруй өвчтөний ​​эрүүл мэнд, нас баралтын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Өвчний талаарх мэдээллийг ашиглахаас гадна өвчтөн ухаантай байгаа эсэх, бие даан хөдөлж чадах эсэх, бие даан биеэ авч явах, бусдын тусламжгүйгээр хооллож чадах байгаа эсэх гээд олон хүчин зүйлсийг харгалзан үзсэн аж.

Судалгааны үр дүнгээс үзвэл, алгоритм нь өвчтөний нөхцөл байдлыг 3-12 сарын хугацаанд урьдчилан таамаглаж, нас барах магадлалыг 90 хувийн нарийвчлалтайгаар урьдчилан таамаглах боломжтой гэнэ.

Мөн өвчтөнүүдийн зан төлөвийн судалгаа хийсэн ба үр дүнг үзвэл, Америкийн оршин суугчдын 80 хувь нь амьдралынхаа сүүлийн өдрүүдийг гэр бүлийнхэнтэйгээ гэртээ өнгөрөөхийг хүсдэг гэжээ.

Гэсэн хэдий ч, статистикийн мэдээгээр, харамсалтай нь тэдний 60 хувь нь эмнэлэгт нас бардаг гэсэн тооцоо гарчээ. Ихэнхдээ эмч нар өвчтөний амьд үлдэх боломжийг бас дутуу хөтүү үнэлэх тохиолдол байдаг гэнэ. Жишээлбэл, өвчтөн гэрийнхээ орон дээр, гэр бүлийнхэнтэйгээ байж, “аз жаргалтайгаар үхэх” тэр мөчийг нь үгүй хийж, нэгэнт өөрт нь аль хэдийн ямар ч тус нэмэр болохгүй эмчилгээ, процедурыг хийдэг гэжээ.

Стэнфордын Их Сургуулийн эрдэмтэн судлаачид энэ байдлыг үндсээр нь өөрчлөх ёстой гэж үзэж байгаа ба шинэ боловсруулалт хийснээр тухайн өвчтөн амьд байх эцсийн үнэт цаг мөч бүрийг гэр бүлийнхэнтэйгээ, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэхийн тулд эмнэлэгт эмчилгээгээ үргэлжлүүлэх үү, эмчилгээг нь зогсоох уу гэдэгт нь зөв шийдвэр гаргахад эмч мэргэжилтнүүдэд туслана гэж тооцоолжээ.

Бид өмнө нь “ҮХЭЛ нь ойртсон бол та ийм ҮНЭР мэдэрнэ” гэсэн Британийн эрдэмтдийн үхэлтэй холбоотой бас нэгэн сонирхол татсан мэдээллийг хүргэж байсан. Та мэдээг ЭНД дарж уншаарай.

(Эх сурвалж: Life News; Daily Mail)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button