Сурвалжилга, Нийтлэл

ЗӨВ ЖИШИГ: Орон сууц, автомашинаар шагнуулсан сэтгүүлчид сэтгэгдлээ илэрхийллээ

Хэвлэл мэдээллийн байгууллагууд өнгөрч буй 2021 оноо дүгнэн, шинэ жилийн баяраа тэмдэглэцгээж байна. Энэ үеэр оны шилдэг ажилтандаа нийгмийн амьдралд нь томоохон дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулж байгаа нь салбар дахь нэгэн шинэ жишиг болж байна.

Олон нийтийн хувьд сэтгүүлчийн мэргэжлийг “Худалдагдсан”, “Амьдралын баталгаагүй” гэж харах хандлага өнөө хэр “амьдарч” байна. Харин цаг үе өөрчлөгдөж, бизнесийн шударга зарчмаар ажилласан хэвлэл, мэдээллийн байгууллагууд ажилтныхаа төлөө хөрөнгө зарж, урамшуулж болдгийг News.mn, Zarig.mn, Eguur.mn сайтууд жишээлэн үзүүллээ.

Бид оны шилдэг ажилтан болсон эдгээр сэтгүүлчидтэй цөөн хором ярилцаж, сэтгэгдлийг нь хуваалцсан юм.


News.mn сайтын редактор Б.Анхтуяа: Ирээдүйг минь үл барьцаалж урамшуулсныг онцлууштай

Нэг өрөө байр

Би News.mn сайтад 2012 оны зургадугаар сараас хойш ажиллаж байна. Он гараад 10 дахь жил маань болох нь. МУБИС-ийг орос, англи хэлний багшаар төгссөн ч мэргэжлээрээ ажиллах сонирхол төдийлөн байгаагүй л дээ. Харин News.mn сайтын орчуулагч ажилд авах зарыг харж, сонирхон шалгалт өгснөөр тэнцэж байлаа.

News.mn сайтдаа орчуулагчаар 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл ажилласан. Үүнээс хойш редакторын албан тушаалыг хашиж байна. Өнгөрсөн хугацаанд сайт маань хоёр ч удаа шинэчлэгдсэн. Энэ бүх өөрчлөлт, шинэчлэлтэй хамт байж, багийнхаа өсөж дэвжихийг харах сайхан байдаг.  

Оны шилдэг ажилтан болсондоо маш их баяртай байгаа. Намайг анх хэвлэл, мэдээллийн салбарт хөл тавьж байхад сэтгүүлчдийн цалин хөлс бага, тулгамдсан нийгмийн асуудлууд бий нь анзаарагдаж байсан. Би ч өөрөө олон жил өрөө түрээслэн амьдарч буй нэгэн. Харин сүүлийн жилүүдэд энэ салбар дахь ажил олгогчид ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч эхэлсэн нь сайшаалтай. Тэр дундаа манай байгууллага шилдэг ажилтнаа нэг өрөө байраар шагнаж, урамшуулсан нь шинэ жишиг тогтоолоо гэж харж байгаа.

Гол нь байгууллага маань миний ирээдүйг барьцаалж, “Эндээ дахиад тэдэн жил ажиллах ёстой шүү” гэж болзол тавихгүйгээр өнгөрсөн 10 жилийн хөдөлмөрийг маань үнэлсэнд баяртай байна.

Ялангуяа Ерөнхий захирал Б.Батболд, Ерөнхий редактор Ш.Оюунчимэг хоёртоо баярласнаа илэрхийлмээр байна. Ер манай удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд онцгой анхаардаг. Цар тахлын хүнд үед ажилчдын цалинг хоёр удаа нэмсэн.

“Оны шилдэг ажилтан боллоо” гэж зарлахад үнэхээр их баярласан. “Нэг өрөө байраар шагнаж байна” гэж хэлснээс хойш чих шуугиад юу ч сонсоогүй. Одоо бодоход, их сэтгэл хөдөлсөн учраас эмоцоо гүйцэд илэрхийлж чадаагүй шиг санагдсан. Энэ санаачилгыг гаргасан, оролцсон бүх хүмүүстээ маш их баярласнаа хэлмээр байна.

Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Үргэлж байр түрээсэлж, “Маргааш, нөгөөдөр яах билээ” гэсэн асуудалтай явдаг хүмүүсийн хувьд том дэмжлэг болох нь мэдээж. Энэ жишгийг бусад хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч дагаж ажиллах байх гэж найдаж байна.


Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Мижидмаа: Нэн тулгамдсан асуудалд маань том дэмжлэг, хөрөнгө оруулалт болсон

Орон сууцны 40 сая төгрөгийн урьдчилгаа

Энэ салбарт ажиллаж эхлээд, тав дахь жил рүүгээ орж байна. 2016 онд сургуулиа төгсөж, нэг вэб сайтад ажилд орж байсан. Харин Zarig.mn сайтад анх 2017 оны есдүгээр сард сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн. Видео сайт гэдэг миний хувьд цоо шинэ зүйл байсан. Ямар нэг хөтлөлт хийж үзээгүй, камерын өмнө яаж биеэ авч явахыг огт мэддэггүй байсан л даа. Энэ бүгдийг эрхлэгч Н.Өнөрцэцэгээс, эхнээс нь суралцсан гэж боддог.

Анх ажилд орох гээд, эрхлэгчтэй ярихад “Оффис дээр өглөөний 08.00 цагт ирээрэй” гэж хэлсэн. Өглөө 07.00 цагт босоод гарсан ч байршлаа олохгүй төөрч, бүр өдрийн 12.00 цагийн үед очиж байсан паян бий. Анх очсон өдрөө нэг зураглаачтай, ногоон “Prius” машинтай мэдээнд гарч байлаа. Тухайн үед надад бэлэн мэдээний сэдэв байсангүй. Ингээд гудамжаар “Орк гэж юу вэ” гэсэн асуулт асууж, залуусын байр суурийг авч, хүргэж байсан. Энэ үед  Н.Өнөрцэцэг эрхлэгчээр хөтлөлтийн үгээ  нэгд нэггүй заалгаж байсан маань санагдаж байна. Видео орсны дараа харахад хүмүүс комментоор маш их муулсан байсан. Энэ үед өөрөөсөө их ичиж байлаа. Тухайн үед “орк” гэдэг үг моодонд орж байсан тул хандалт ч их авсан, тэр хэрээр өөрөөсөө санаа зовж байсан.

Оны шилдэг ажилтан болж, орон сууцны урьдчилгаагаар шагнуулж буйгаа сонсоод маш их баярласан. Энэ надад нэн тулгамдсан асуудлуудын нэг байлаа. Үүнийг маань олж харж, 40 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа олгосонд үнэхээр их талархсан. Зарим залууст аав ээж нь байр авч өгдөг, эсвэл урьдчилгааг нь гаргадаг байх л даа. Гэхдээ ийм боломжгүй хэсэг ч бий. Миний хувьд ч энэ хэсэгт багтана. Тийм учраас байгууллага маань ингэж урамшуулсан нь миний амьдралд маш том дэмтэй хөрөнгө оруулалт болсон гэж үзэж байгаа.

Хэвлэл мэдээллийн байгууллага шилдэг ажилтнаа орон сууцны урьдчилгаагаар шагнаж байгаа нь энэ салбарт маш зөв жишиг тогтоож буй болов уу. Залуу сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан зүтгэлтнүүд байр орон сууцаар шагнуулах нь тэдний амьдралд том дэмжлэг болно. Цаашид олон байгууллага ийм жишиг тогтоогоосой гэж бодож байна. Манай удирдлагын хувьд ажилчдынхаа амьдралыг маш сайн ойлгодог, дэмжиж тусалдаг, нийгмийн асуудалд нь анхаарч үздэг нь их сайшаалтай.


Eguur.mn сайтын сэтгүүлч М.Тэнгис: Үүгээр салбарыг маань “Худалдагдсан”, “Мөнгөгүй” гэж хардаг хүмүүсийн хандлага өөрчлөгдөөсэй

“Toyota Aqua” автомашин

Би хэвлэл, мэдээллийн салбарт ЕБС-ийн сурагч байхдаа хөл тавьсан. Харин “буцалж” ажилласан анхны мэргэжлийн редакц маань Eguur.mn-ийнх. Он гараад дөрөв дэх жилдээ энэ байгууллагын түүхийг бичилцэх гэж буйгаа бодохоор “Би шинэ, залуу” гэж боддог хандлагаа орхих хэрэгтэй санагдаж, илүү илүү хариуцлагыг мэдэрч байна л даа. Үүнийг маань оны шилдэг ажилтнаар шалгарч, автомашинаар шагнуулсан үйл явдал бүр их өдөөлөө.

Шилдэг ажилтнаар тодорсоноо сонсоод, хөтлөгчийг буруу дуудчихлаа л гэж бодсон. Надаас илүү нойр хоолоо хасан зүтгэж, хөдөлмөрлөсөн ажилчид манайд олон бий. Харин эрхлэгчийн итгэлтэй царайг хараад, босож шагналаа гардаж авсан. Юун түрүүнд залуу хүний хувьд өөрийн унах унаатай болсон минь цаг хугацаа, хөлс хүчийг товчилсон гайхалтай дэмжлэг, том урам. Нөгөө талаар хэвлэл мэдээллийн салбарт өшөө илүүг бүтээнэ, чадна гэж хүлээлгэсэн удирдлага, хамт олны маань итгэл гэж хүлээж авсан.

Eguur.mn сайтын редакц эхнээсээ сонины бичмэл хэлбэрийг орчин цагийн лайв тодруулга, видео чиглэлтэй эн тэнцүү хөгжүүлэх зорилго тавьсан. Тийм ч болохоор өдөр урсгал мэдээндээ оролцоод, орой нь гол материал, ярилцлага, сурвалжилгаа хэдэн нүүр дамнуулан, шөнө дөл болтол сууж бичдэг хэлбэрээр манай сэтгүүлчид удаан ажилласан, үүндээ ч дассан. Үүний зэрэгцээ цаг үеэ дагасан шинэ тутам хэлбэрүүд рүү өөрсдийгөө сорих тэр тэмүүллээ орхидоггүй, ялангуяа эрхлэгч Ж.Мядагбадамын хувьд.

Хамгийн гол нь “Сэтгүүлч хүн шантааж хийж биш өөрөө хөдөлмөрлөөд машинтай, байртай болж болдог” гэдгийг харуулах, энэ салбарын үнэлэмжийг дээшлүүлэх гэсэн эрхлэгчийн халуун зориг энэ бүхнийг түүчээлсэн. Тэр ажилчдынхаа нийгмийн асуудалд үргэлж санаа тавьж, ярилцаж ойлгож, яг гэр бүлийн нэгэн гишүүн шиг нь байхаас гадна сэтгүүл зүйн зарчим, төлөвшлийг өөрөөрөө үргэлж үлгэрлэдэг нэгэн л дээ. Түүний дэргэд ажилласнаараа би бичсэн материалаа эрх мэдэлтэн, хөрөнгөтний хүслээр зарж иддэггүй, худалддаггүй, чин зүрхний итгэл үнэмшилтэй сэтгүүлч болж төлөвшсөн маань хамгийн том үнэ цэн юм.

Манай байгууллага ойн баяраараа өмнө нь хоёр ч ажилтанд орон сууцны урьдчилгаа олгож байсан. Үүнээс бусад хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч мөн үлгэрлээсэй, түүнээс гадна энэ салбарыг “Худалдагдсан”, “Мөнгөгүй”, “Үнэ цэнгүй” гэж хардаг хүмүүсийн ойлголт эерэгээр өөрчлөгдөөсэй гэж бодож байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-30 09:16

Энэ жил ямар олон сэтгүүлчийг байгууллага нь өндөр шагнав аа

Зочин
Зочин
2021-12-30 09:18

unheer mundag yumaa humuusee unelj chaddag gazar urgelj deeshilj yavah bolnoo

Зочин
Зочин
2021-12-30 09:19

ene haanaas iim ih mungu olood bgan ?

Зочин
Зочин
2021-12-30 09:19

Эд нар тийм баян юм уу. Баян л байх даа

Зочин
Зочин
2021-12-30 09:19

setguulch hun gedeg urgelj l irgediin asuudliin tuluu yvdag unheer chadvartai humuusee ingej uneleh ni mash chuhal goy bainaa

Зочин
Зочин
2021-12-30 09:20

eguuriin unshigch baina oo tanaih unheer saihan jishigiig ehluulj chadlaa ulam ih amjilt

Зочин
Зочин
2021-12-30 09:21

setguulch hun unlegdeh tsagt l niigem eruulshine

Зочин
Зочин
2021-12-30 09:21

eruul niigmiin tuluu zutgej baigaa ajilcidaa unelj chadjee bayar hurgey

Зочин
Зочин
2021-12-30 09:23

site uud iim ih mungutei yumuu l geed bh yum baigaa yumaa l bolgood zeel avah shahaa l ugj baiga beleg bhdaa uneheer setgel unertej baina teghed ene tom tom TV soningiin zahirluud uuriinhuu nuuts amragt l shine mashin avaad ugtsun ybj baigaashdee haraal id gej

Зочин
Зочин
2021-12-30 09:25

bayar hurgey unheer setgeltei yumaaa

Зочин
Зочин
2021-12-30 09:26

zuv jishig baindaa busad gazaruud ichihgu bol odoo tegeed z##l2

ИРГЭН
ИРГЭН
2021-12-30 09:41

ХААЛТЫН ГЭРЭЭ ГЭДЭГ БАЛАЙ ЮМ РУУ БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ ИНГЭЖ Л УРСАЖ БН ДОО,

Зочин
Зочин
2021-12-30 10:08

Муу сурлагатангууд сэтгүүлч цагдаа лам болдог

Зочин
Зочин
2021-12-30 10:11

Shantaaj hiideguud ni hamgiin sain shantaaj hiisenuudee shagnaj bn l gj hragdaad bgaa. Thees neg ch reclam surtalchilgaagvi site uud uuruur yaj mungu olohow dee. Hvnii tuluu geed gvideg medee ter tusmaa unegvi bdg gsn. Theer l oilgomjtoi. Ene bol zuw jishig bish mash buruu jishig. Bus#adaa shantaaj sain hii tgwl ingeed bair mashintai boldog yum gsn surtalchilgaa sh dee

Зочин
Зочин
2021-12-30 10:17

1 shantaajnii munguuruu l bairnii uridchilgaa ugchihuj bgaa biz dee. Unudr hna mungu bn avilgachidad mungu bn tedniig shantaajlasan hewleluuded mungu bn. Zeel avaad ajilchidaa shagnaj bga en tr gj tiim vlger bhgvi ee. Covid geed ediin zasag yaj unaj bga bilee. Gtl shantaajni site uud ni ed munguuruu uraldaad l

Зочин
Зочин
2021-12-30 10:55

ikon site ajilchiddaa 500'000 tugrug ugsun gesen ikh mungu shu

зараа байна
зараа байна
2021-12-30 11:27

зариг бол яахын аргагүй том сайт болж чаджээ. хэдий олонд муу нэртэй ч тэр хэмжээгээрээ иргэд мэдээллийг нь уншдаг байгаа. харин news бол аргагүй толгой сайт гэхдэээ толгой сайт хэрнээ �##�даата зүйл олон харагддаг. нэг үгээр бол уншгчдаа �##�дсан сайт. харин eguur сайт давгүй

Зочин
Зочин
2021-12-30 12:05

Сэтгүүлчийн ажил амаргүй. Цаг наргүй л гүйцгээдэг хөөрхий. Үүнийг мэдэрч буй Удирдлагууд мундаг бнаа. Браво

Зочин
Зочин
2021-12-30 14:16

Хөөрхөн юмбэ

zochin
zochin
2021-12-30 20:03

manai setguulchid ,gadaadiin setuulchid shig baij chadah uu. neg l avilgiinhan chig unen setgeleese hiider hun baihgui. jaahan mergejilee jaahan deeshluulmeer bn aa.

Иргэн
Иргэн
2021-12-30 21:56

Хаана ч ажилласан хөдөлмөрөө үнэлүүлээд шагн�##� авна гэдэг сайхан шүү дээ.

Зочин
Зочин
2021-12-31 05:06

hevleliin baiguullaguudiig saiin ah nar , business buleglel ovoo sanhuujuulj eheljdee.

Зочин
Зочин
2021-12-31 21:37

Ха ха сэтгүүлчид эзэндээ нохой шиг зүтгэж худ�##�дагдаж байгаа юм бишүүү

Зочин
Зочин
2022-01-02 01:18

Янханууд �######�өө худ�##�ддаг сэтгүшлчдийн зарим нь амаа худ�##�ддаг �##�ь нв ялгаагүй биеэ үнэлэгч булхайтай төрд бузар биеэ овоо үнэ хүргэж дээ �########�ууд чинь

Холбоотой мэдээ

Back to top button