Нийгмийн

Ослын улмаас автомашинд хавчуулагдсан иргэнийг эмнэлэгт хүргэлээ

Төв аймгийн Лүн сумын Төв багийн “Бетон гүүр” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлага арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 13:21 цагт гарч долоон км зам туулан 13:35 цагт очиход Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн М-ийн “Грейс” загварын автомашин Лүн сумын Төв багт үйл ажиллагаа явуулдаг “Урьхан-2” цайны газраас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан иргэн Т-гийн “Марк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн.

“Марк-2” загварын суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянгол дүүргийн аравдугаар хорооны харьяат иргэн 21 настай эрэгтэй Б автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж, Лүн сумын хүн эмнэлэгт хүргэж өгчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button