НИЙГЭМ
3,3 сая хүний 903,4 мянга нь ЯДУУ БАЙНА

Ядуурлын түвшинг хоёр жил тутам шинэчлэн танилцуулдаг билээ. Үндэсний статистикийн хорооноос 2020 оны байдлаар Монгол Улсын ядуурлын түвшинг танилцууллаа. ҮСХ-ы дарга Б.Батдаваа:
“Улсын хэмжээнд 2020 оны байдлаар ядуурлын түвшин 27,8 хувьтай гарсан. Ядуурлын түвшинг тооцоолоход хот суурин газрын түвшин 26,5 хувь, хөдөө орон нутаг 30,5 хувьтай гарлаа. Суурьшлаар нь авч үзвэл нийт ядуу хүн амын 43,5 хувь нь Улаанбаатар хотод, 20,4 хувь нь аймгийн төвд, 36,1 хувь сумын төв, хөдөө байгаа юм. Нийт хүн амаар тооцож үзвэл 2020 оны байдлаар 3,3 сая хүний 903,4 мянган хүн нь ядуу байна гэх тооцоо гарсан. Тооцоолол гаргахдаа тухайн хүний сард хэрэглэх хэрэглээний зардал 184 мянга 747 төгрөгөөс доош байгаа нөхцөлд ядуу хүн ам гэж үзэж байна” гэжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.