Нийгмийн

ЭМД-ын шимтгэл төлөлтөө регистрээрээ шалгах боломжтой

Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй байдаг. Уг хууль нь 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж нээгдэх юм.

Та өөрийн ЭМД-ын шимтгэлийн дутуу төлөгдсөн саруудаа Е-Mongolia апплейкэшний Эрүүл мэнд цэснээс хурдан шуурхай, үнэ төлбөргүй шалгах боломжтой.

Даатгуулагч та аливаа эрүүл мэндээс үүдэлтэй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, шимтгэлээ цаг тухай бүрт нь төлснөөр ямар ч гэнэтийн нөхцөлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалаараа хөнгөлүүлэн авах боломжтой тул яг одоо шимтгэл төлөлтийн мэдээллээ https://www1.e-mongolia.mn сайтаас шалгаарай.

Мөн та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын вэбсайтаас өөрийн регистрийн дугаараа хийгээд шимтгэл төлөлтийн дутуу саруудаа шалгах боломжтой боллоо.

http://emd.gov.mn/rd/search
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 3, 2022 15:44

ym hogjinooo gj

Зочин
Зочин
1 сар 3, 2022 18:57

Тэтгэвэрт гарчихсан хүнийг урьдах 5 жилийн шимтгэлээ нөхөн төлөхгүй бол эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхгүй гэж байна.

Батсайхан
Батсайхан
1 сар 4, 2022 23:10

Шд72022419

Холбоотой мэдээ

Back to top button